Италийн Кастелло ди Серравалле хотноо хүүхдүүдтэйгээ амьдардаг Мишела Рооф хэмээх 38 настай бүсгүй хоёр ажил эрхэлдэг.
Өглөө нь асрагчийн дамжаанд явж, өдөр нь багшилж, орой нь дотуур хувцас өмсөж зургаа авахуулдаг байна. Гэхдээ байнга авахуулдаггүй ба зөвхөн гэрээнийхээ дагуу товлосон өдөр студид очдог ажээ.
Тэрбээр нэг ч удаа нүцгэн зургаа авахуулж үзээгүй бөгөөд дотуур хувцастай зургийг бусдад зөвөөр ойлгуулахыг хичээдэг хэмээн тайлбарласан байна.
Гоо бүсгүйн тэмцээнүүдэд амжилттай оролцож явсан тэрбээр хоёр ажлаа хооронд нь огт хольж байгаагүй гэнэ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )