А. Челентанод орос олигархи 1 саяыг амлажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 22

Одоо 74-тэй Италийн кино эстрадын од хэрвээ ийм мөнгө амлавал Москвад ирэхээр болжээ. Адриано Челентано хамгийн сүүлд энэ улсад 1987 онд оргил үедээ тоглолтоо хийж байжээ. Харин сүүлийн үед Оросын продюссерууд энэхүү хурц эрийг дахин эх орондоо авчрах цаг нь болсон хэмээн нийслэлдээ авчрахаар хөөцөлдөж байсан. Гэхдээ энэ эрийг урьж авчрах зоригтой бас хөрөнгөтэй эр гарч ирсэн байна. Нисэхээс үхтлээ айдаг зартай эрийг энэ удаад нутагтаа авчрахад нэг сая евро өгөхөөр болжээ, тэрхүү олигархи. Ийм их хэмжээний гонорараар Орост Мадонна, Элтон Жон нар л ирдэг. Ингээд тоглолт энэ сарын 27-нд “Комсомолск”-т болно. Харин тэр өдрийнхөө үдэш элитүүдэд зориулсан тусгай бэлгээ Москвагийн хамгийн тансаг ресторанд “задлах” ажээ.

 

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top