Дэлхийн хамгийн сонин өвчин

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 22

 

Дэлхий дээр төрөл бүрийн өвчин байдаг ч  та бидний дуулах нь битгий хэл төсөөлж ч байгаагүй өвчин байдаг ажээ. Ингээд тэдгээр “содон” өвчнөөс түүвэрлэн хүргэе.

Гадаад аялгаар ярих синдром :Тархиндаа гэмтэл авсан хүмүүс голчлон гадаад аялгаар ярьдаг байна. Гэхдээ тархиндаа гэмтэл авсан даруйдаа бус ослоос 2-3 жилийн дараа гадаад аялгаар ярьдаг ажээ. Ийм өвчтэй хүмүүс эх хэлээрээ зүгээр ярьж байгаад гэнэт  гадаад аялгаар ярьдаг бөгөөд эмчлэгдэх найдлага  бага.

 Унтдаггүй синдром: Хүний биологийн хэмнэл алдагдсанаас энэ төрлийн өвчин үүсдэг байна. Ийм өвчтэй хүмүүс 24 цагийн турш унтдаггүй бөгөөд сардаа нэгээс хоёр өдөр нүдний хор гаргадаг. Ингэхдээ тэд  эрүүл хүмүүс шиг найман цаг унтахгүй.  Дээд тал нь  2-4 цаг унтдаг бөгөөд шөнө сэргэг, өдөр “нурмайж” явдаг байна.

Идэх синдром:  Баруун чихний омгийн харалдаа  орших тархины хэсэгт гэмтэл авбал энэ өвчинд өртөх магадлал тун их.  Ийм өвчтэй хүн байнга өлсгөлөн мэт юм иддэг бөгөөд  энэ түрийвч болоод сэтгэл санаанд сөргөөр нөлөөлдөг аймшигт өвчний нэг юм.

Завгүй амьдрах синдром:  Байнгын  завгүй ажилладаг, мэдрэлийн ядаргаатай хүн энэ өвчинд нэрвэгддэг.  Ийм өвчтэй хүмүүс  юмыг амархан мартаж,  аливаад анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй ажээ.  

Мойбиус синдром: Энэ нь мэдрэлийн гаралтай ховор тохиох төрөлхийн  өвчин юм. Ийм өвчтэй хүмүүс сэтгэл хөдлөлөө  нүүрээрээ илэрхийлэх боломжгүй бөгөөд инээж, хөмсөгөө зангидаж, нүдээ хөдөлгөх нь тэдний хувьд мөрөөдөл юм.

Секссомина синдром: Хүчирхийлэлд өртөж байсан  хүмүүс ийм өвчинд нэрвэгддэг. Энэ өвчин 2003 онд албан ёсоор бүртгэгдсэн.  Ийм өвчтэй хүн сексийн үеэр нам унтаж, тэр бүү хэл зүүдлэн нойрондоо явдаг байна.  Азаар ийм өвчтэй хүн дэлхий дээр цөөхөн байдаг ажээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top