411 миллиард долларын зэвсгийн худалдаа явагджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 22


Стокгольмын Олон Улсын Энх Тайвны Судалгааны Институтын хийсэн сугалаагаар 2010 онд дэлхий дээр нийт 411 миллиард долларын зэвсгийн худалдаа наймаа явагджээ. Энэ нь сүүлийн таван жил зэвсгийн худалдаа 24 хувь өсжээ гэсэн тоон үзүүлэлт юм байна. Зэвсгийн худалдаагаар АНУ 30 хувиар тэргүүлж, араас нь ОХУ 24 хувь, Герман 9 хувь, Франц 8 хувь, Англи 4 хувиар удаалжээ. Үүний зэрэгцээ Хятад, Энэтхэг хоёр сүүлийн жилүүдэд идэвхтэй зэвсэг нийлүүлэх болон борлуулах болсон байна. Зэвсэг худалдан авагчид голдуу Азийн орнууд бөгөөд Энэтхэг 10 хувь,  Хятад, Сингапур, Пакистан болон Өмнөд Солонгос нэлээн өндөр хувь эзэлдэг юм байна.

 Б.Энх

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top