Энэ машин нь Хятадын Нанжин хотын үнэт эдлэлийн дэлгүүрийн рекламчин байв. Гэтэл түүнд гай тохиолоо. Цэвэр алтаар хийсэн спорт загварын машиныг Нанжиний гудамжнаас шууд цагдаагийн газар руу авч явсан аж. G37 гэсэн загварын уг “сайхан амьтаны”-ыг үзэж сонирхохоор олон зуун иргэд ирсэн байжээ. Алтан машинд ямар нэгэн бүртгэлийн дугаар гэх зүйл огт байгаагүй гэнэ. Эзэн нь машинийг таван дизайнераар бүтэн таван сарын турш урлуулсан бөгөөд ийнхүү шууд журмын хашаа руу илгээгдэв ээ. Одоо өндөр торгууль төлөх эсвэл устгуулахад эзэнд нь ердөө арван хоногийн хугацаа байгаа ажээ.
Р.Слава Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )