Домогт Бонни энд Клайд: Хайр дурлал ба дээрэм

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 25

“Бонни, Клайд хоёр” гэдэг vг тухайн vедээ гэмт хэргийн амьд домог болж гэмт vйлдлээрээ олон тооны “хос шавь” нарыг тєрvvлсэн гэж vздэг. Тэд ХМТ-ныхонд алуулсан юм. 

 

Бонни Элизабет Паркер

1910.10.01-нд Техасын Ровена хотод тєрсєн. Тvvнийг гурван настай байхад чулуучин эцэг нь нас барсан бєгєєд удалгvй ээж нь єнчин хоцорсон  гурван хvvхдийн хамт Далласын нэгэн жижиг хотод шилжэн иржээ. Хэдийгээр Бонни хvнд хэцvv ядмаг амьдралд єссєн ч дунд сургуульдаа толгой цохидог хvvхдийн тоонд багтана. Ялангуяа уран зохиол, хэлний хичээлд хэний ч дор орхооргvй толгойтой охин байжээ. Тэр 15-нас хvрэхэд 150см єндєр, дєнгєж 41-хэн кг жинтэй турьхан охин байжээ. Ингээд тэр ондоо буюу 1926.09.25-нд Бонни охин санамсаргvй шахам байдлаар Рой Торнтон гэгчтэй гэрлэв. Дараа жил нь гэхэд бvсгvй Дорнодын Далласын “Кафе Марко”-д зєєгчєєр ажиллаж байлаа. Нєхєртэйгєє харьцаа тийм ч сайн байсангvй. Vл бvтэх нєхєр гэрлээд жил ч болоогvй байхдаа хэдэн долоо хоногоор ор сураггvй алга болж байсан удаатай. Ингээд тэд 1929 онд салжээ. /гэхдээ тэд албан ёсоор салаагvй бєгєєд  нас барах vед Боннигийн хуруунд хуримын бєгж зvvлттэй хэвээр байжээ/ Уаа ч vгvй дээрмийн хэргээр таван жилийн ялаар шийтгvvлэн “аавынх руу” оджээ.

 

Клайд Честнат Барроу

Энэ “хvнд гар” 1909.03.24-нд Техас мужийн Телико хэмээх хотод мэндэлжээ. Тэрээр найман хvvхэдтэй нэгэн ядуу фермер гэр бvлийн тавдахь хvv юм. Клайд 16-тайдаа сургуулиа хаясан. Ажил хийж эхэлсэн ч тэр нэг газраа удаан байх дургvй нэгэн байлаа. Тvvний цорын ганц сонирхол нь авто машин. Vvний зэрэгцээ Клайд саксофон хєгжмєєр сонгодог аяз ч тоглочихдог авяьастай нэгэн байв.

Тvvний цагдаа нар хамгийн анха 1926 онд машин хулгайлсан гэх хэргээр баривчилжээ. Тэгтэл удалгvй тэрээр ахынхаа хамт индvv хулгайлснаар хоёрдахь удаагаа цагдаа ахынд зочилжээ. Ингээд тэр хэрэг явдлын дараа Клайд 1928 онд найзтайгаа нэгдэхээр орон гэрээ орхисон байна. Хэдэн сар гудамжаар тэнэсний эцэст тvvнд єєрийн гэсэн хулгайн бvлэг байгуулах санаа тєрсєн гэдэг. Анхны дайралтаа тэд Форт Бент Каунти дахь мєрийтэй тоглоомын тєв рvv хийлээ. Ингэхдээ Клайд тvрvvлж дайран орж эвдэрхий буугаар сvрдvvлж байгаа хоёр хамгаалагчийнх нь гар бууг салган авчээ. Тэр єдрєєс хойш “урам зориг” орсон тэрээр “банд”-ынхаа хамт шєнє болгон шахуу дээрэм, хулгай хийж эхэллээ. 1929 оны сvvл 1930 оны эхээр цагдаагийнхан Клайд болон тvvний ах Бак хоёрын олон хотоор самнан эрэн сурвалжилж байсан юм. Яг тухайн  vед тэр Бонни Паркертай танилцжээ. Сайн ч дотносож амжаагvй байхад буюу 1930 оны нэг сард цагдаа хоёр дээрэмчин эрийг баривчилжээ. Зэвсэг хэрэглэн дээрм хийснийх нь тєлєє шvvх Клайда хоёр жил, Бакад дєрвєн жилийн ял єгсєн билээ.

Харин 1930.03.08-ны єдєр “нийгэм сєрєг нєлєє vзvvлэхгvйгээр засарсан” хэмээн vзэж Бак Барроуг хугацаанаас нь ємнє суллажээ. Тэгвэл гуравхан хонгийн дараа Клайд хоёр хоригдлын хамт шоронгоос оргожээ. Vvнийг Бак зохион байгуулсан бєгєєд тvvний даалгавараар Бонни маш нууц байдлаар Клайдад буу єгсєн байж. Гэвч хэдхэн долоо хоногийн дараа “азгvй баагий” Клайд Огайо мужийн Миддлтаунаас баригджээ. Тэр vед 14 жилийн ял авсан юм. Тэр энэ хугацааг Техасын Хантсвиллийн шоронд єнгєрvvлсэн байна.          

 

Анхны хамтарсан “ажил”

1932.02.01-нд Клайд Барроу дахин эрх чєлєєтэй боллоо. Тэрээр эрх чєлєєтэй болонгуутаа л гудамжны дээрэмчидтэй нийлэн шатахуун тvгээх станцуудыг дээрэмдэж эхэлсэн байна. Удалгvй Бонни тvvнийг єєрийн хайртай байсан залуу болох Реймонд Хамильтонтой танилцуулав. Ингээд бас нэгэн vл бvтэх нєхєртэй найз болсон тэд 1932.04.27-нд Жон Бакер хэмээх эрийн хєгжмийн дэлгvvрт дайран орж касснаасаа мєнгє єгєхийг шаардахад цаадах нь эсэргvvцэл vзvvлжээ. Ингэлээ гэж дээрэмчид худалдагч эрийг газар дээр нь буудан алав.

Тэр явдлаас хойш таван сар єнгєрсний дараа Оклахомагийн Атокийн нэгэн бvжгийн талбай дээр нутгийн шериф К.Ж.Максуэлл, тvvний туслах Южин Мур хоёр шуналтай нь аргагvй архи ууж байгаа хоёр залууг анзаарчээ. Тухайн vед “хуурай хууль” vйлчилж байсан учраас цагдаагийн эрхэмvvд тэдэнд дєхєн очоод шилтэй архиа хураахыг шаардав. Ингэснээрээ Максуэлл хvнд шархдаж харин Мур газар дээрээ амиа алдсан байна. Клайд, Хамильтон хоёр хэргийн дараа хулгайлсан машиндаа нуугдсан байлаа. Тэднийг Оклахомагийн бvх цагдаа нэр эрэн сурвалжилж эхлэв. Харин Реймонд Хамильтон нь аав дээрээ очих гэж байгаад Мичиганд баригдсан бол тvvнийг хамгийн их хэрэг vйлдсэн Техаст шилжvvлэн авчирчээ. Шvvх тvvнд vйлдсэн бvх хэргийнх нь тєлєє 264 жил шоронд хорих шийдвэрийг гаргасан гэдэг. Хэрэгтэн эр Хантсивиллийн шоронд ялаа эдлэн нэгэн фермд хєдєлмєр хийхээр болов.

1932.12 сард Техасын Темпла хотын иргэн Д.Хонсон єєрийнх нь машинд нэг эмэгтэй, эрэгтэй хоёр хvн сууж байгааг гэрийнхээ цонхоор санаадгvй хараадахжээ. Тэр гэрээсээ хар хурдаараа гvйн гарахад машин маш хурдтайгаар хєдлєн оджээ. Гэхдээ Хонсон машинаас зvvгэдэх гэж оролдох vед тvvн рvv гал нээсэн бєгєєд сум тvvний хvзvvг ширгээд єнгєрєв. Ямар ч байсан цагдаагийнханд мэдvvлэг єгєн тэдгээр дээрэмчдийн зvс царайг яг дvрслэн хэлсэн байна. Энэ бол Бонни, Клайд хоёрын гэмт хэргийг илчилсэн хамгийн анхны гэрч байлаа.

Клайдын эцгийн шатахуун тvгээх станцын орчимд тэд 17 настай машины хулгайч Уилльям Дэниель Жоунс гэгч этгээдтэй танилцжээ.ингээд хэдхэн хоног єнгєрсний дараа тэр Клайдын хамт машин хулгайлах ажилдаа оров. Хэрвээ эзэн нь эсэргvvцэл vзvvлэхийг завдвал тэднийг Клайд газар дээр нь хороож орхино. Ингээд машиныг элдэв янзаар сольж унах болсон тэр гурав банк дээрэмдэж эхэлсэн байна. Ингэхдээ Клайд, Жоунс хоёр банк руу ороход Бонни хєдєлгvvрээ асаан жолооны ард тэднийг хvлээн суух жишээтэй. 1933 оны эхэн гэхэд Бонни, Клайд хоёрыг баруун хойд муж даяар эрэн сурвалжилж эхлээд байлаа.

 

Бак ба Бланш Барроу

1933.03 сард Бак Барроу шоронгоос гарав. Тэр шоронгоос гарангуутай шууд Клайдын дээрмийн бvлэгтэй нэгджээ. Тvvний эхнэр Бланш ч гэсэн нєхрєє даган дээрэмчдийн оромжинд ирсэн байна. Тухайн vед Бонни, Клайд, Жоунс нарын сvлжээг илрvvлэхээр ХМТ маш их хvчин чармайлт гарган ажиллаж байв. Тэд нууцлагдмал байдалд орох шаардлагтай болоод байжээ. Ÿг нь эгзэгтэй vед тэдэнтэй Бак, Бланш хоёр нийлсэн юм.

Тэд хамгийн найдвартай нуугдаж болох газраар Миссуригийн Жеплин хэмээх нэгэн жижиг хотыг сонгоод байлаа. Тэр хотод 1920-иод оны сvvлээр зартай гангстерууд бvгдэг байсан гэдэг. Маш нам гvм, нуугдахад ч амархан. Эргэн тойрон тэр чигтээ єндєр хад асга, уул бєгєєд зам нь ч яггvй бартаа саад ихтэй. Дээрмчид доороо гаражтай гурван єрєє байр хєлслєн сууршихаар болжээ. Ингэхдээ тэд єєрсдийнхєє зургийн маш их авдаг байсан юм. Тэдгээр зургууд дээр Бонни театрын жvжигчид шиг л поз аван, дэгжин хувцасласан байдаг байж. Зураг дээрээс харахад хос хоёр их л соёлтой, єєрсдийгєє рекламдаж байгаа мэт…

Тэдний хєршийн анхаарлыг хэд хэдэн зvйл татаж байлаа. Єрєєг нь хєлслєгчдийнг биеэ авч явах байдал нь хачин байсан хэдий тэрээр машиных нь дугаар єєр мужийнх буюу Техасынх болохыг анзаарчээ. Ингээд сонирхолдоо хєтлєгдсєн Барроугийн хєрш авгай Миссури Роуд дахь цагдаагийн хэсэгт очиж мэдvvлэхээр яаравчлав. Бригадир Ж.Б.Келер сэжигтэй этгээдvvдийг шалгахаар отолт зохион байгуулахаар шийдсэн байна. 1933.04.13-ний єдрийн 04 цагийн vед цагдаагийн хоёр ч машин Барроучуудын байшин руу дєхєж байлаа. Эхний машин ирэх vед Клайд, Жоунс хоёр дээвэр дээр байсан бєгєєд цагдааг харангуута тэр хоёр гаражийн хаалгаар орон хаалгаа сайтар тvгжлээ. Харин нєгєє машин гаражаас гарч зугатах замыг хаан байшингаас холгvйхэн зогсчээ. Клайд, Жоунс хоёр гаражаас гал нээж эхлэв. Энэ нь байшинд байсан бусдад нь дохио болов. Буудалцаан эхлээд удаагvй байхад цагдаагаас нэг нь хvнд шархдан нєгєє нь амиа алдаад байлаа. Келер хамгаалалтанд орохыг тушаажээ. Тэр vед Клайд Бак хоёр замаа чєлєєлєх vvднээс машиныхаа гар тормозыг аван єнхрvvлэхээр болжээ. Гэтэл Клайд толгойндоо шархдлаа. Тэр буцаад гэртээ оров. Харин Бакийн зам чєлєєлєх гэсэн оролдлого амжилттай болсон юм. Тэрээр цагдаагийн орхиод байсан машины гар тормозыг мултлан замын хажуу руу тvлхэн оруулаад байшинд орж ирлээ. Тэдний машин гаражаас гаран нуугдаж амжжээ.

Барроугийн бvлгийн амьдарч байсан єрєєнvvдэд цагдаагийнхан vзлэг хийхэд Бонни, Клайд хоёрын авахуулсан олон тооны зураг гарч ирсэн байна. Тэдгээр зурагнууд гэмт хэрэгтнvvдийг илчлэх анхны эд мєрийн баримт болоод зогсохгvй тэднийг хэн бэ гэдгийг мэдэж авахад “том тус” болжээ. Гэмт этгээдvvдийн зургийг бvх мужуудаар тараалаа. Энэ ялалтын дараагаас Барроу ХМТ-ны хамгийн аюултай, онц ноцтой  гэмт хэрэгтэн, хэрвээ тааралдвал газар дээр нь устгах гэсэн дээрэмчдийн жагсаалтанд багтах болов.

 

Дээрэмчин хосын vхэл

Тэд нийтдээ АНУ-ын 22 мужид дээрэм хvн амины хэрэг vйлдсэн. 1934.05 сард олон удаа бvтэлгvй ажиллагаа хийсэн шериф Фрэнк Хеймер удаан тєлєвлєсний эцэст отолтыг амжилттай зохион байгууллаа. Ингсэнээр таван сарын 23-ны єдєр Бонни, Клайд хоёрын “форд” отолтонд байсан зургаан цагдаагийн ажилтаны бууны суманд єртжээ. Бороо мэт шvрших ширvvн гал намдсаны дараа цагдаагийнхан тэдний машинд дєхєн очиход дээрэмчин хос хэдэнтээ буудуулан газар дээрээ vхсэн байв.

 

Бонни, Клайд хоёр клипэнд:

Ферги, Лудакрис хоёр “Glamourous” клипнийхээ цагдаатай буудалцдаг хэсэгт Бонни, Клайд хоёрын оронд дээрмчний дvрд тоглодог. Тэгвэл Бейонсе, Жей-Зи хоёр мєн л “Bonnie & Clyde” клипэнд дээрэмчин хосын дvрийг бvтээсэн юм. Эдгээр дээрэмчид мєн Мик Ньютоны “Надад бууж єг” клипэнд дахин нэг удаа амилсан билээ.     

 

Дуунд:

-“Рожер N” хамтлагийн дууны vг аяыг Михаил Куква зохиосон. Таталт: http://www.rockgeroy.ru/view/songs/17151.html-ээс

-“Сплин” хамтлагийн “Бонни, Клайд хоёр”. Таталт: http://www.splean-music.info/text.24/-ээс

-“Ночные снайперы” хамтлагийн “Бонни, Клайд” цомог

-“Bad Balance” хамтлагийн “Бонни ба Клайд” дуу

-“Reflex”-ийн “Яг Бонни, Клайд хоёр шиг” дуу /”Blondes 126” цомогт нь багтсан байдаг/

 

Анх удаа кинонд:

“Бонни Энд Клайд”

Тєрєл: гэмт хэрэг, драм

Найруулагч: Артур Пенн

Гол дvрд: Фэй Данауэй, Уоррен Битти, Жин Хэкмэнн

Хугацаа: 111 мин

Бvтээсэн орон: АНУ

Бvтээсэн он: 1967

Энэ кинон нь тухайн vедээ Холливудын тvvхийг шинэ тvвшинд гаргаж ирэх бvтээл болоод зогсохгvй кино урлагт шинэлэг санааг бий болгосноороо алдартай. Тэр ч утгаараа гэмт хэрэг, аллага, хvчирхийллийг харуулсан гэдэг шvvмжлэлд єртєєд байсан уг бvтээлд Америкийн кино академи хоёрч “Оскар” єгсєн. Гэхдээ тэр vед 16-гаас доош насныханд киног vзэхийг хориглоод байсан гэдэг. Гол дvрийг Холливудын домог болсон жvжигчин Уоррен Битти болон Фэй Данауэй нар бvтээсэн.

 

Жvжигчдийн товч танилцуулга

Уоррен Битти

Тєрсєн єдєр: 1937.03.30

Тєрсєн газар: Ричмонд, Виржиния

Мэргэжил: жvжигчин

Карьер: 1967 оноос

Г.У.Битти нь нэрт жvжигчин Ширли Маклейны тєрсєн ах билээ. Тэрээр вестерн “Бонни, Клайд” /1967/, анти-вестерн” Маккейб ба миссис Миллер” /1971/ мєн Мадонна, Аль Пачино, Дастин Хоффман нартай гэмт хэрэг, инээдмийн “Дик Трэйси” /1990/ зэрэг бvтээлээрэ алдартай. Тэгвэл сvvлийн жилvvдэд Уоорен “Иштар” /1987/, болон “Хот ба Тосгон” /2001/ кинонд амжилттай тоглохын зэрэгцээ улс тєр карьераа нэмэгдvvлж бvр АНУ-ын ерєнхийлєгчийн сонгуульд єрсєлдєж байсан юм.

 

Фэй Данауэй

Тєрсєн єдєр: 1941.01.14

Тєрсєн газар: Баском. Флорида. АНУ

Мэргэжил: жvжигчин

Карьер: 1965 оноос

Фэй Данауэй нь 1977 онд цорын ганц “Оскар”-аа хvртсэн. Энэ тvvнд хангалтгvй хэмээн кино судлаачид єнєєг хvртэл vздэг.

Бостоны театрын Их сургуулийн тєгссєн. 1967 онд анх удаа Уоррен Биттигийн хамт найруулагч Артур Пеннийн гангстер “Бонни, Клайд хоёр” кинонд тоглож бvтээсэн дvрээрээ “Оскар”-т нэр дэвшиж байжээ. Мєн 1974 онд Роман Поланскийн “Хятад хороолол” киногоороо дахин “Оскар”-т нэр дэшсэн. Хоёр жилийн дараа гэхэд тэрээр Сидни Люметагийн “Телесть” киногоор “Оскар” болон “Алтан бємбєрцєг”-ийн шагналыг авч чадсан билээ.

Р.Слава slavaaldar@yahoo.com

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top