Дэлхийн нийтэд мэдээллийн хэрэгслэлийн үүргийг интернэт сайт илүүтэй гүйцэтгэх болсон энэ цаг үед Монгол улсын хэвлэлийн зах зээлд ч интернэт дэх мэдээллийн сайтууд чухал байр суурь эзэлж байна. Zindaa.mn сайт нь өндөр ур чадвартай, туршлагатай мэргэжлийн сэтгүүлчдийн баг бүрдүүлж чадсанаар 2011 оны 3-р сарын 8-нд нээлтээ хийсэн цагаасаа эхлэн хэрэглэгчдийн тоо тогтмол өсч өнөөдрийн байдлаар өдөрт дунджаар 15.000 хандалт авч, Монгол улсад тэргүүлэгч топ 100 сайтын 78-д, мэдээллийн сайтуудын дундаас эхний 10-р байрт бичигдэж амжилтаа нэг хоногийн дотор хоёр байраар ахиуллаа. Та www.alexa.com хаягаар орж Монголын шилдэг 500 сайтын жагсаалтыг харж болно. Монголд дэлхийд ноёрхож байгаа Google.mn, Facebook.com, Yahoo.com сайтууд тэргүүлж байгаа ч news.mn, gogo.mn сайтууд тэдний рейтингэд дөхөж очиж байгаа нь манай улсын интернэт бизнесийн хөгжил урагшилж байгааг харуулж байна. Энэхүү эрхэм үйлсэд манай хамт олон өөрийн хүчийг өргөж байгаадаа баяртай байна. Эрхэм уншигч, интернэт хэрэглэгч та бүхэн санал сэтгэгдлээ zindaa.mn хаягаар явуулаарай. Яг одоо Зиндааг сонгон үзэж байгаа танд халуун талархал илэрхийлье.
Г.Оюун. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )