Ц.Нямдорж сайдыг гэртээ хонодог шөнө

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 08

АХА шилдэг хариултууд

-Үндсэн хуульд хамгийн сүүлд хэзээ өөрчлөлт орсон бэ?
-Ц.Нямдорж сайдыг гэртээ хонодог шөнө.
-Үүрийн таван жингээр гүйдэг амьтан?
-Нууц амраг.
-Монголын хамгийн өөдрөг үзэлтэй хүн хэн бэ?
-Өөрийгөө Чингис хаан шиг удирдагч болно гэж байгаа Л.Гүндалай.
-Бөртэ чоно Гуа марал дээр очоод яасан бэ?
-Идсэн
-Барилгын компанийн захирлын хамгийн том тэнэглэл юу вэ?
-Барьсан орон сууцандаа өөрөө амьдрах
-“Гэмт хэрэгтэн гишгэх газаргүй” гэдэг үг хэнд зориулагдсан бэ?
-Онгоцны жолооч нарт
-Гүррагчаа сансарт нисээд юу нээсэн бэ?
-Төрийн одонг
-Хайрт дээрээ очих хүн юу авч явах вэ?
-Бэлгэвч
-Хэн нэг нь андуураад тан руу хайрын мессежээ явуулчихсан бол та юу гэж бодох вэ?
-Андуураагүй байгаасай гэж бодно.
-Хаан бууз, хатан бууз хоёр ямар ялгаатай вэ?
-Хатан бууз нь нүхтэй
-Долдугаар сарын нэгэнд юу болсон бэ?
-Галын наадам
-Хамтарсан Засгийн газрын уриа?
-Хөнжилдөө ч хамтдаа
-Гурван хүү төрүүлсэн эмэгтэйг юу гэдэг вэ?
-Садар эм
-Өндөр хөгжилтэй орнууд ажилгүйдлээс хэрхэн ангижирдаг вэ?
-Амиа хорлож
-Халзан хүмүүст үсцэлдэх боломж бий юу?
-Хамт саунд суувал болно
-Сүүлийн асуулт. АХА гэж юу гэсэн үг вэ?
-Амныхаа Хэмжээгээр Архир

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top