Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 140,400 төгрөг болголоо

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 07

 

Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар нийт хөдөлмөр эрхэлж буй иргэдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 835 төгрөг, 71 мөнгө буюу сард 140,400 төгрөг болгон 30 хувиар нэмэх шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр 2011 оны 4-р сарын 7-ноос хэрэгжиж эхлэх юм байна. Цалин нэмэгдсэнээр нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмж, цалинд сөрөг нөлөө үзүүлэхгүй болох нь судалгаагаар тогтоогджээ. Уг судалгааг Үндэсний стастикийн газар, Олон улсын хөдөлмөрийн биржийн мэргэшсэн багтай хамтран хийсэн байна. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо ирэх оны нэгдүгээр улиралд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин нэмэх талаар ажиллаж байна. Уул уурхай, эрчим хүч гэх мэт цалин болон ажлын бүтээмж өндөртэй  салбаруудын цалингийн хэмжээнд судалгаа хийж,  хөдөлмөрийн хөлсийг байж болох хэмжээнд хүргэхийг зорьж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, салбар бүрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчлөлтэйгөөр тусгах юм. 2007 оны 1-р сараас хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хэрхэн нэмэгдэж ирснийг харна уу. 2007 оны 1-р сард 69000 төгрөг , 7-р сард 70000 төгрөг , 8-р сард 80000 төгрөг, 9-р сард 90000 төгрөг, 12-р сард 108000 мянган төгрөг байсан бол 2011 оны 4-р сарын 06 наас 140,400 төгрөг болж байна.

Д.Сэндэр Zindaa.mn   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top