Мөсөн урлалын хамгийн том бүтээл бол мөсөн зочид буудал билээ. Өвлийн улиралд олон улсад мөсөн зочид буудал баригддаг. Энэ удаад уншигч та бүхэндээ Шведийн Лаапландын Жуккамжарви голын эрэг дэх орших мөсөн зочид буудлыг танилцуулах гэж байна.
Уг буудлыг жил бүр уран бүтээлч, архитекторч нараас бүрдсэн баг барьдаг бөгөөд халуун хүйтнийг гайхалтай тохируулжээ. Мөсөн зочид буудалд хурлын танхим, цэнгээний газар байхаас гадна хуримын үйл ажиллагаа зохион байгуулдаг ажээ. Мөсөн зочид буудалд нэг хоногийн 185-1000 ам.доллар гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )