“Бодь”-ийн М.Зоригт Дорнодоос урвалаа

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 08

“Бодь”-ийн М.Зоригт бууриа сэлгэх гээд завгүй явна. Тэрээр хуучин тойрог болох Дорнод аймагтаа ахин өрсөлдөхгүй гэнэ. Ч.Улаан, Р.Буд хоёроосоо жигтэйхэн уйдчихсан Сүхбаатарчуудын сул орон зай М.Зоригтын овоо хараанд өртөж, аавынхаа нэрээр жанжны нутаг руу хөлгийн жолоо залжээ. Аав нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, нэртэй эмч хүн юм байна. Мөн аавынхаа нутгаар гүйдэлтэй болоод байгаа М.Зоригт удахгүй АН-д элсэнэ хэмээн олон хүн тааварлаж байгаа ажээ.

Д.Билгүүн. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top