Энэ жил Булган аймгийн Сэлэнгэ сум улсын тэргүүний сумаар шалгарсан нь Булганы улс төрчдийн дунд том маргаан дэгдээлээ. Шилдэг сум шалгаруулах ажиллагаа нууцлаг байдалд явагдсан нь тэдний дунд “илд зөрүүлэх” шалтгаан болжээ. Булганы хоёр гишүүн тойргоос нь улсын тэргүүний сум тодроод байгааг хэзээ хойно нь мэдсэн аж. Учир нь энэхүү шагналыг олгох гол “нүхийг” нь БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр хийж, тэргүүний сумын шагналыг өөрийн биеэр гардуулснаар Булганчуудаас нэг “оноо” нэмж авчээ. Үүнийг мэдсэн хоёр гишүүний ажлын алба шууд “түргэн зарлаж”, тэр дундаа дэлбэрч үхэх шахсан Ц.Цэнгэл гишүүн Засгийн газрын хэрэг эрхлэх газар руу утас цохиж загнах, гомдоллохыг хослуулсан сурагтай. Ё.Отгонбаяр сайд ирэх сонгуульд Булганаас нэр дэвшихээр шийдэж, Пи Ар–аа ийнхүү эхлүүлсэн нь Цэнгэл сайдыг барьц алдуулжээ. Энэбишийн Мөнх-Очир залуу хүн учраас тойргоосоо шахагдана гэж “гонж” учраас Отгонбаярын бай нь Цэнгэл болох нь гарцаагүй юм.
Д.Чандмань. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )