“Булган хангайн хурд- 2011” хаврын уралдааны аймгийн ИТХ болон комиссоос монгол, эрлийз морьдыг тусад нь уралдуулах шийдвэр гаргажээ. Энэ нь цаанаа учиртай аж. Сэлэнгэ, Эрдэнэтийнхэн ихэвчлэн эрлийз адуутай тул нутгийн морьд нь яаж ч сунаад бардаггүй, хамаг айраг түрүүгээ гадныханд алдаад байдаг гэнэ. “Авзага трейд”-ийн П.Мэндбаяр, УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл гээд эрлийз адуутай том уяачид нутгийнхны гаргасан энэхүү шийдвэрийн хомрогонд нь автжээ. Гэтэл уралдаан болохын урд өдөр Ц.Цэнгэл гишүүн П.Мэндбаяртай хамт уралдааны комисс дээр галтайгаа бууж “Та нар яагаад эрлийз морьдыг ялгаж байгаа юм бэ? Заавал бөөнд нь уралдуул” гэсэн тулгалт хийж, барилцаж авсны хүчинд монгол, эрлийз адууг бөөнд нь уралдуулж чадсан аж. Гэвч айрагдсан зарим эрлийз адууг барьсан боловч цоллоогүй байна. Ер нь Монгол наадам Монголоороо үлдэхийн тулд Цэнгэл тэргүүтнүүдийн үгийг үл тоож эрлийз морьдыг Монгол морьдоос тусад нь уралдуулах хэрэгтэй болжээ. Гаднаас үнэ цохиж авсан эрлийз адуунууд витамин, тэжээлээр тордуулж байхад өвс усаа уугаад уралдаж байгаа Монгол морьд яаж тэднийг барах вэ дээ.
Д.Чандмань. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )