Энэ нь “найз минь” гэсэн vг
1-дэх өдөр
Хэзээ ч дуусахгvй мэт санагдаж байсан урт удаан нислэгийн дараа бид сая л нэг юм Каирт буулаа. /хаа байсан Алс Дорнодоос шvv дээ!/ Нисэхэд цас орж байсан бол буухад яг Африкт ирсэн мэт. Ингээд бид өөрсдийн амьдрах “Oasis” /”Баянбvрд”/ хэмээх зочид буудалд шөнийн 12.30-д ирэв. Шөнө нь бvгчим, өмнө хэзээ ч мэдэрч байгаагvй модны vнэр ханхийгээд, нисдэг шавьжнууд шөнөжин толгой дээгvvр дvнгэнэнэ. Хэдийгээр гайхалтай байсан ч ядарснаасаа болоод бид хөл дээрээ удаан зогсч чадаагvй юм. Нам унтлаа.
2-дахь өдөр
Энэ өглөө бид өмнөхөөсөө арай эрт сэрлээ. Мэдээж цаашаа юу хvлээж байгаа бол гэхээс нойр ч сайн хvрсэнгvй. Зочид буудлын тухайд бол vнэн тасархай. Vйлчилгээ нь онц, далай руу харсан цонхтой, хvнд юу л хэрэгтэй байна тэр бvхэн өрөөнд бэлэн. Дээр нь цэвэрхэн гэж янзтай. Өглөөний хоолондоо би шинэхэн жимсний жvvс уун, шарсан тэмээн хяруулын өндөг зооглолоо. Ингээд дараа нь бид өөрсдийн хөтөчтэйгөө уулзаж юу vзэж болох, хаагуур аялах зэргээ сайтар ярилцав. Хамгийн тvрvvнд Египетийн тvvх соёлтой танилцахын тулд Каирын vндэсний музейг зорьсон юм. Энд Египетийн бvх цаг vеийн соёл иргэшлийг дэлхийд гайхашруулах бvхий л vнэт зvйлийг асар том цуглуулга байсан гэхэд болно. Бидний сууж ирсэн такси музейд дөхөж чадалгvй нэлээн зайтай газарт хvлээн зогсч байлаа. Учир нь Египетэд, тэр дундаа Каирт замын хөдөлгөөн маш замбараагvй. Жолооч нар замын хөдөлгөөн баримтална гэдэг ойлголт бараг байхгvй мэт. Хvн бvхэн өөрт аятайхнаараа л машины жолоодоно. Ёстой замаар нэг сvлжилдсэн хөдөлгөөн. Гэрлэн дохио байгаа хэрнээ ажиллахгvй, зарим нь бvр модон дээр зоолттой байх бөгөөд тvvнийг хэн ч тоож харахгvй дээ. Замын хөдөлгөөний “тулаанд“ 45 минут vзэлцсэний эцэст бид музейд ирсэн. Оронгуут л Аменхотепа III болон тvvний эхнэр Тию хоёрын аварга хөшөө биднийг угтан авлаа. Музейд бидний дунд сургуулийн тvvхийн хичээлд vзэж мэддэг болсон эртний Египетийн Нефертитигийн толгой, фараон Тутанхамон vнэт эдлэл, залуу хааны царай бvхий алтан маск гээд… Мөн их хаадын мумийг хадгалах тусгай заал байна. Энд 11 фараоны мумий байх аж. Тэдгээрийг урт удаан хугацаанд хадгалахын тулд тусгай микро-агаар бvхий шилэн хоргонд байрлуулжээ. Музей санасныг бодвол тийм том биш хэрнээ vзэх юм vнэхээр их аж. /Египетэд чөлөөтэй зураг авна гэдэг том асуудал. Үvнийг бvр Коран судраар хорих тохиолдол ч байдаг. Тиймээс зураг авах хориотой бөгөөд хэрвээ зайлшгvй шаардлага гарвал 15-20 фунт төлдөг. Харин бичлэг хийх бол 60 фунт төлдөг юм байна/
Тэндээс биднийг гарч ирэхэд олон тооны жолооч нар vйлчлэхэд байгаагаа хэлэн яах ийхийн зуургvй бvчээд авлаа. Тэд зочид буудалд маш бага vнээр хvргэж өгье хэмээн vнэ хаялцаж гарав. Бид ч наймаалцахаар шийдсэн. Ингээд нэг нөхөр хамгийн доод vнийг хэлснээр бидний vнэтэй биеийг гэрт хvргэж өгөхөөр ухасхийсэн юм. Тэгтэл зам талдаа ч ороогvй байхад нөгөө vнэ өөрчлөгдөөд явчихлаа. Бид тэр даруйд нь машинаас буух хэрэгтэйгээ хэлэхэд тэрээр нэмсэн vнийнхээ зөрvvнд Пирамидын дэргэд аваачин чөлөөтэй зураг авахад тусалъя гэснээр бид цааш хөдөллөө. Зураг ч гайхалтай гарсан даа. Тэгээд бид Каирын захын хорооллын амьдралтай танилцахаар нэг муу хэр тааруухан замаар ороод давхичихлаа.
Эндхийн хvмvvс маш уриалгахан. “Хабиби” гээд л биднийг хvлээн авна. /энэ нь “найз минь” гэсэн vг/ Ер нь бол хvмvvс нь ийм халуун сэтгэлтэй болоод ч тэр vv, Каирыг дэлхийн хамгийн аюул багатай хотын нэг гэдэг байх л даа. Vvнд улс орныг нийтэд нь захирч байдаг мусульманы хатуу чанга хууль ихээхэн нөлөөлдөг гэсэн. Тэндээсээ жолооч Сейед маань биднийг “Институт папирус” буюу цаас хийдэг технологитой танилцуулахаар боллоо. Институт гэдэг нь маш сонирхол татахуйц дэлгvvр л гэсэн vг. Эзэн нь ч бидний халаасыг дундлахын тулд юу ч хийхээс буцахгvй зальжин нөхөр байв. Бид ч яаж зvгээр байхав, нөгөө гайхагдаад байдаг папирусаас нь хэдийг худалдаж авлаа. Доод талын vнэ нь 10 фунт. Ийм мөнгөөр бид цаас биш, бvхэл бvтэн ном худалдан авч болох байсан шvv дээ. Дээшээгээ vнэ нь хадаж өгнө. 15х30 хэмжээтэй папирус гэхэд л 30 фунт. 60-100 фунтынх ч байна. Харин тvvн дээрх зураг vнэхээр янзтай. Гэхдээ хулхины папирус байдгийг санах хэрэгтэй. Тэд бидэнд бананаар хийсэн хуурамч болон жинхэнэ хоёрын ялгааг сайтар vзvvлж тайлбарлаж өгсний ачаар бид сайн мэддэг болов. Тэрхvv институтаас эргэн ирээд Сейедтай салах ёс гvйцэтгэхдээ бид тvvнд мөнгөнөөс гадна тор дvvрэн нутгийн идээгээ бэлэглэсэн.
3-дахь өдөр
Vvрийн 05.00-д өглөө бvр араб хэл дээр хийж байдаг мөргөлийн чанга дуунаар сэрлээ. Ийм мөргөлийг өдөрт таван удаа vйлддэг юм билээ. Цайгаа уучихаад доошоо бууж решпшн дээр очиход тэрээр биднийг хоёр залуутай танилцууллаа. Тэд хилийн чанад дахь амьдралыг ихэд сонирхож байв. Ер нь бол эндхийн ихэнх залуус нь Египтийг орхих сонирхол их байдаг гэнэ. Эрх чөлөөг нь хязгаарлан хааж байдаг төр засагтаа ч ам муутай байдаг бололтойдог оо. Хамт хоолонд орцгоолоо. Тэгээд дараагийн аялалдаа гарав. Тэр хоёрын нэг нь буюу Амади /тэрээр Мохаммед гэсэн нэрээ ийнхvv товчилжээ/ нь бидний хэсэг хvмvvсийг аван пирамидыг зорилоо. Автобуснаас буув уу vгvй юу баахан хvvхдvvд биднийг бvслээд авчихав. Томчууд нь ч тэднээс хоцорсонгvй. Тэд янз бvрийн ил захидал, бэлэг дурсгалын зvйлээ аваач хэмээн шахаж шаардаж гардаг юм байна. Мөн тэмээгээр аялахыг гуйж байв. Амади ч бидэнд тэднээс хол байж барьсан зvйлд нь нvд унагахгvй байхыг сануулчихаад байсан л даа. Тэгэх юм бол огт салахгvй шvv гээд… манай группын гишvvн болох Алешка тэмээн дээр сууж зургаа авахуулахаар болдог юм байна аа. Нэг фунтаар суухыг зөвшөөрөөд зургаа авахуулаад дуусахад асуудал гарлаа. Манай нутгийн “-Ороход нэг рубль, гарахад хоёр” гэдэг мэргэн vг тэр агшинд санаад орж ирснийг хэлмээр байна. Алешка тэмээг хэвтvvлж чаддаггvй ээ. Гэтэл эзэн нь тэмээнд хэвтэх команд өгснийгөө 10 фунтаар vнэлж орхив. Ингээд тэрхvv зальтай этгээд 10 минутанд 10-ын ашигтай ажиллах нь тэр.
Пирамидын ойролцоо нутгийн гэд бөөнөөрөө суугаад vдийн хоолоо идэж байх юм. Нөгөө алдарт пирамидын дэргэд шvv дээ. Тэд зvгээр л цэцэрлэгт зугаалж байгаа юм уу даа.Пирамидаас хөдплөнгvvтээ Каираас холгvй орших газарт очиж арабын маягийн хоолонд орохоор болцгоов. Бидэнд хоолны нэр нь хvртэл танил биш. Жишээ нь фалафель /гамбургер юм уу даа. Гэхдээ котлет нь вандуй, буудай зэргээр хийгдсэн/, тамийю /шарсан зайдас маягийн юм/, мункачини /жvржийн салат. Дээр нь лууван байцаатай/, фуль /сахарын соустай чанамал/, эль молокхее /сармис, перец, будаатай, ногооны суп/ гэх мэт. Олон нийтийн газарт ер нь гэртээч гэсэн архи уухыг хориглодог улс даа. Харин жуулцдад бол толгой эргэм өндөр vнээр жаахан архи зарж болдог. Амадигийн хэлснээр эндхийн баар, зоогийн газрын зөөгчдөд цайны мөнгө /”бакшиш”/ гэхэд доод тал нь 3-5 фунт өгөх ёстой гэнэ. Тvvнээс доош бол цаад хvний дургvйг хvргэж орхидог бололтой. Vдэш нь группээрээ пирамидын дэргэдэх лазер-шоунд оролцлоо. Хэзээ ч мартагдашгvй шоу байлаа. Сфинкс бол Египтийн анхны фараоноос авахуулаад өнөөг хvртэлх тvvхийг өгvvлнэ. Тэр vдэшлэг нь орой болгон долоод эхэлдэг. Цаг тутамд өөр өөр хэл дээр vргэлжилнэ. Эхний хоёр цаг нь англи, герман хэлээр явагдсан бол яг биднийг очиход испани хэлтэй шоу нь эхэлчихсэн байв. Гэхдээ бvх зvйл гайхалтай байсан шvv. Шөнө нь биднийг Асуан руу галт тэргээр авч одсон юм.
4-дэхь өдөр
Өглөө гэхэд бид Египтийн өмнөд хэсэгт орших Асуанд ирээд Нил мөрнөөр аялахад бэлэн болоод байлаа. Хэдийгээр ядуус ихтэй ч гэсэн эндхийн байгаль vнэхээр сайхан байсан. Каираас хамаагvй цэвэрхэн. Завь хөлсөлж аваад /завийг тэнд фелюга гэнэ/ киченерийн арал руу хөвж өглөө дөө. Энэ арлыг мөн “Ургамалын арал” ч гэдэг. Тэнд ботаникийн цэцэрлэг байдаг. Ойролцоогоор 400 төрлийн ургамалын аймагтай энд танилцаж болох бөгөөд пальм модын хамгийн том цуглуулга энд байх аж. Шөнө болоход бид гудамжаар зугаалж Асуаны захаар баахан дэмий тэнэсэн дээ. Араб наймаачид хальт мульт орос хэлээр “-Сайн байна уу”, “-Оройн мэнд”. “-Сонин юутай”. “-Наашаа орооч”, “-Энэ бол орос дэлгvvр” гээд хашигарч гарна даа. Харин тэдэнтэй наймаа хийхэд сайхан даа. Янз бvрийн бэлэг дурсгалын зvйлийнх нь vнийг 2-3 дахин буулгаж болно. Харин бусад барааг 50% -иар доошлуулах энvvхэнд. Хэд вэ гэж асуухад тэд 30 фунт гэнэ. Тэгэхээр нь та 15-20-ийг л өгөхөд хангалттай. Тэд юм хэлэхгvй л өгсөн мөнгийг чинь авч орхино. Миний хувьд ямар нэгэн алтны төрлийн зvйл худалдаж авмаар байсан ч эмээгээд байлаа. Учир нь тэнд альтны vнэ мөнгөнийхөөс хоёр дахин бага гээд бод доо. Нэг бол муу алт эсвэл мөнгө нь тийм сайн юм болов уу. Сэжигтэй л санагдсан. vдэш нь бид хөлөг онгоцонд суугаад Нил мөрний аялалаа эхэллээ.
5-дахь өдөр
Өглөө нь бид Абу-Симбель орж Рамзес II-ын сvмийг vзэхээр Асуаны нисэх онгоцны буудалд ирлээ. Агаарт хөөрлөө. Дотор жаахан салгалаад л байлаа. Эрх биш агаарт нь онгоцнууд зөв зорчих дvрэм байгаа байлгvй дээ гэсэн бодол төрөөд л… Аралд дөхөж ирэхэд тэртээ дор маш vзэсгэлэнтэй дvр зураг биднийг угтаж авсан даа. Далайгаар хvрээлэгдсэн модтой, өндөр уулс… Онгоц доошилж эхлэхэд бас нөгөө айдас намайг эзэмдээд авлаа. Газардалт хурдан бас ширvvн болсон. Тиймээс ч онгоцноос гарч ирэхэд vvдэнд гал команд болон эмнэлэгийн тэргvvд эгнэн зогссон байж билээ. Дараа нь учир мэдэх хvнээс асуухад онгоцны нэг хөдөлгvvр аль хэдийн жагсаалаас гарсан байж л дээ. Тэгэхээр газардах vед бид сvйрч болох байж л дээ, бурхан минь.
Тэндээс сvм хvртэл автобусны богино аялал хийлээ. Рамзес II-ын сvм! Гайхамшиг. Ямар ч гэрэл зураг, уран зургаар энэхvv хөшөөний гайхамшигийг илэрхийлэхийн аргагvй. Сvмийг МЭӨ 13-р зуунд барьжээ. Хеттамуудыг ялсаны бэлэг тэмдэг болгон босгожээ. Фараоны цэргvvд өөрийн амь нас а, амьдралаа Амон, Ра, Птах гэсэн гурван бурханд даатгадаг байж. Тиймээс Рамзес тэдгээр бурхдад хvндлэл vзvvлж өөрийн гар бие оролцоотойгоор энэ сvмийг бариулжээ. Сvмийн орох хэсэгт өөрийн сэнтийдээ заларч байгаа фараоны хөшөө сvндэрлэнэ. өндөр нь 20 метр гээд л бодчих. Тvvний хөлд өнөр өтгөн гэр бvлийг нь дурсэлсэн баримал байх юм. Эхнэр Нефертари, ээж нь болон 200 орчим хvvхдийг дvрсэлжээ. Сvмтэй танилцаж дуусаад усан аялал цаашаа vргэлжилжсэн. Тэр оройдоо бид хөлөг дээр vдэшлэг зохиохоор боллоо доо. Эмэгтэй хvний хувцас өмсөх тэмцээн. Залуус маань бvгд хархан нvдтэй араб бvсгvй болсон бол хvvхнvvд нь яг эрчvvдээс ялгарах юм алга байв. Гэтэл группын хоёр маань нутгийн ус тvvхийгээр ууснаас болж гэдэс нь хямарлаа. Ус нь бохир шvv дээ. Буцалгахгvйгээр хэрэглэнэ гэж байхгvй.
6-дахь өдөр
Энэ өглөө бид Эдфугийн Гора сvмд зочилохоор болов. Мориндл хөлөглөсөн вагончикт суугаад уулаар яж өглөө дөө. Ÿг нл 150 жилийн өмнө оччихсон мэт сэтгэгдэл төрж байсан шvv. Байшингийн хажуугаар өнгөрөхдөө бид хашаа болон цэцэрлэгийн тхиожилтын харан мэл гайхаж билээ. Байшингийн хана нь ч гэсэн жинхэнэ урлагийн бvтээл гэлтэй. Амади энэ замаар хvмvvс Мекка руу аялдаг гэж хэлсэн. Ингэж явахдаа тэд байшингийн ханан дээр өдрөө бичихээс гадна “-Хаж” гэсэн vгийг сийлдэг гэнэ. Мөн өөрсдийн ирсэн унаагаа зурж vлдээдэг. Тэдний дунд “-Оля ба Юра. Энд байлаа” гэсэн өгvvлбэр ч харагдав. өнгөрсөн онд л гэхэд 100 гаруй орны хоёр сая орчим хvн “хаж” хийсэн байх юм.
Энэ өдрийн сvvлийн зогсоол бол Луксор байлаа. Энэ бол орчин vеийн сайхан хот. Нөгөөтэйгvvр эртний нийслэл Фивийн нэг хэсэг гэдэг. Маш олон тооны эртний шарил, сvм энд бий. Vдэш нь бидний хэсэг нөхөд сонирхох vvднээс гэдэсний бvжиг буюу таазны хөдөлгөөний гайхамшигийг хөлөг дээр vзлээ. Тэр бvжигчин хvvхнvvдийн царайлагийг. өглөө болтол зугаацацгааж билээ.
7-дохь өдөр
Өглөө эрт багийн зарим гишvvдэйгээ хаадын хөндий болон хатан хаан Хатшепсугийн сvм оршдог Дейр эль Бахригийн оргил мөн Карнакийн сvм зэргийг vзэхээр 200 ам.доллараар агаарын бөмбөлөг хөлсөллөө. Хэсэг нөхөд маань агаарт хөөрхөд газарт vлдэгсэд нь Мемнонын сvмийг vзэж сонирхож байв. Тэгээд групп буцаад нэгдсэний дараа бvгд уулын орой дээр байдаг Хатшепсугийн сvмийг дотор талаас нь vзэж сонихосон юм. Аялал яггvй байлаа. Халуун нартай өдөр, хөл доор тоо томшгvй олон чулуу… Ядрах гэдгийг тэгэхэд анх vзсэн дээ.
Vдийн хоолны дараа бид дайвинг-клубыг зорив. Тэнд анкет бөглөөд, зориулалтын хувцас өмссөний дараа катераар усны гvнд очин шумбалаа. Тусгай, нарийн дvрэмтэй юм билээ. Хэзээ хэрхэн агаараа залгах, хаанаас амьсгалах, усан дор яаж харах зэрэг vндсэн технийкийг заалгаж аваад шумбах шаардлагтай юм байна лээ. Эхлээд зургаан метрийн гvнд хагас цаг хэртээ шумбасан. Дараа нь катер дээрээ хооллочихоод 12 метрийн гvнд хагас цаг болов. Усан доор… Өнгийн өнгийн загас, өвс ургамал, хясаа, хадан цохио гээд… СУПЕР! Гэхдээ усан дор юунд ч гар хvрч болохгvй. Хэрвээ ямар нэгэн таагvй асуудал гарвал таны зөвлөгч эрхэмийг шийтгэл хvлээж байгааг санах хэрэгтэй. vvнийг Египтийн байгаль хамгаалах НЕРСА хэмээх байгууллага хариуцна. Бvхэл бvтэн таван цаг сэллээ. Оройн хоолоо загасны ресторан болон усан идэцгээсэн билээ. Тэр vдэшдээ багтаад бид Луксорын сvмд vзэж сонирхосон юм. Энэ нь алдарт Карнакийн сvмийн vргэлжлэл гэдэг. Сvм хотын яг төвд байрлана. Хоёр хаалган дээр нь Рамзес II-ын том хөшөө сvндэрлэнэ. Дотор нь Рахмзесийн дvрийг харуулсан нэлээн хэдэн хөшөө байх бөгөөд 46 ширхэг бунханг байрлуулжээ.
8-дахь өдөр
Ингээд Луксорыг орхих болж хамгийн эхний нислэгээр буцаад Каир нисэх болов. Нөгөө л онгоц нь цагаасаа хоцордог хэвээрээ. Бvтэн хоёр цагаар шvv. Нислэг тайван байсан ч газардалт нь бас л эвгvйтэх дөхсөн. Эргээд шуугиантай, бохир хотод ирцгээлээ. Энэ өдөр бид юу ч хийгээгvй гэж болно. Усанд сэлж ,хоолонд орж, дэлхийд зартай Канн эль Калилигийн захыг сонирхов. Тэр бол Арабын ертөнц дэхь хамгийн хуучны бас хамгийн том зах юм. Би ч хол явж зvрхэлсэнгvй. Төөрөхөөс айж байлаа. Нарийнхан гудамжууд, пиг дvvрэн хvн, тэргэнцэрvvд, илжиг, тэмээ, мах, цайны газар гээд… Тэндхийн барааг бvртгэнэ гэвэл санасаны гарз. Хивс хивсэнцэр, тvмпэн сав, даавуу даавуун эдлэл, шилэн эдлэл, алтан мөнгөн эдлэл, тос гээд байхгvй юм энд алга. Яг нөгөө Шахерезадын vлгэрт гардаг шиг… бидний хувьд онцгой дурсамжтай vлдэхийн Каср эль Нил гудамжинд байрлах нэгэн арьсан эдлэлийн дэлгvvрт очлоо. Тэнд матрын арьсаар хийсэн этгээд цvнх, өмдний тэлээ болон хvрэм, малгай гээд олон зvйл байдаг ажээ. Группын зарим нэг нь Кхалед Сарват гудамжны vнэт эдлэлийн дэлгvvрээс орон нутгийн уламжлалыг харуулсан зvйлсийг худалдан авсан байлаа. Миний хувьд матрын арьсан тэлээ сонгосон доо.
9-дэхь өдөр
Өглөө харуй бvрий байхад л сэрлээ. Тэгэд Каирын шөнийн гудамжаар жаахан зугааллаа. Би энд дахин эргэж ирнэ гэдгээ мэдэж байлаа. Тэгээд тэр vеийн хөгжингvй Египт болон эртний тvvхэн газруудыг шинээр нээн vзнэ гэдэгтэй итгэлтэй байсан. Энэхvv сайхан орныг орхиод явна гэхээр нэг л сэтгэл хоргодоод… Эсвэл тэр эртний фараонуудын ховс энд vнэхээр байгаа болоод тэгээд байна уу? Би Египт орны зургийг урд нь зөндөө vзэж байсан ч яг газар дээр нь ирээд vнэрлээд, бариад, амтлаад vзэх vнэхээр гайхалтай юм билээ. Энэ газарт бvхэл бvтэн 3000 жилийн хөгжил цэцэглэлт, тvvний ул мөр өнөөг хvртэл хадгалагдан vлдсэн шvv дээ. Баяртай, эртний хаадын эх нутаг минь!
Үүргэвчгүй аяллын хөтөч Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )