- хятадад 60 зүйл ангид ялын дээд хэмжээ оноодог
Үүнд:
- үндэсний аюулгүй байдалд занал хийлсэн хүчирхийлэл
- хар тамхи хадгалах, тээвэрлэх, худалдаалах
- авилга
- хуурамч мөнгөн тэмдэгт хийх, ашиглах
- татвараас оргон зайлах
- хуурамч эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах
- галт зэвсэг хадгалах, худалдах
- тэсрэх бодис хадгалах
- санхүүгийн луйвар
- шоронгоос оргох
- согтуугаар жолоо барих зэрэг гол хэдэн заалтад өршөөл үгүй
- цаазын ялыг олон нийтийн өмнө гүйцэтгэх нь түгээмэл
- 18 нас хүрээгүй болон жирэмсэн эмэгтэйд цаазын ял оноохоос түтгэлздэг
- гэхдээ 2008 онд хар тамхи хадгалж байсан гэх эмэгтэйд эмнэлэгийнхэн аборт хийж дараа нь цаазаар авсан явдал гарсан
- жил бүр 2000-7000 удаагийн ялын дээд хэмжээг гүйцэтгэдэг
- гэхдээ нарийвчилсан тоо энэ улсын хувьд нууц
- ямартаа ч 2006 онд 1000, 1990 онд 22.000, 2004 онд 3.400, 2007 онд 470, 2008 онд 1700 хүн тус тус цаазаар авхуулсан гэх Amnesty International-ийн тайлан байдаг
- харин Dui Hua Foundation байгууллага 2007 онд Хятадад 6-8 мянган хүн цаазлагдсан гэсэн тоог гаргасан
- China Daily-гийн мэдээлсэнээр 2009 онд Бээжингээс 20 км-ийн зайтай газарт цаазын ял гүйцэлдүүлэх тусгай төв байгуулсан
- ингэхдээ тусгай зориулалт бүхий хор тарьдаг микроавтобусийг захиалгаар хийлгэжээ
- 2002 онд Чунцине, Хайкоу мужид аллага, хүний наймаа, хулгайн хэрэгт холбоотой 28 хэрэгтэнг нэгэн зэрэг цаазалсан
- 2004 онд Хэнань мужид 67 аллаг, 23 хүчингийн хэрэг үйлдсэн цуврал алуурчин Янь Синьхуаг хороосон
- 2010 онд Гуанжоуд хүүхэд хулгайлж худалдахыг завдсан 25 хүнийг цаазалсан
- 2010.06 сард дунд сургуулийн 17 хүүхдийг хөнөөсөн Чэнь Канбинийг цаазлав
- 2001 онд авилгын хэргээр Ляонин мужийн Шэньян хотын экс дарга Ма Сяндун буудуулсан
- 2007 онд хуурамч чанаргүй эм бэлдмэлийн чанарын хэрэгт дээд тушаалын түшмэл Чжэн Сяоюйг цаазалсан
- 2009 онд Capital Airports Holding Co-ний экс ерөнхийлөгч Ли Пэйин дөрвөн сая долларын авилга авсан, улсын төсвөөс 12 саяыг шамшигдуулсан хэрэгтээ будуулсан
- 2001 онд Хубэй мужийн Хонконг, Макаогийн асуудал эрхэлсэн түшмэл 18,5 сая хонконг доллар завшсан, улсын мэдлийн гурван ч компаниас 166 сая хонгконг доллар залилан авсан хэргээр цаазлуулсан
- 2009 онд бизнесмен Чжан Юйцзюнь, Гэн Цзипин нар меламинтай сүү үйлдвэрлэсэн хэргээр буудуулсан. Үүнээс үүдэн 300.000 хүүхэд өвчилж, зургаа нь нас барсан
- 2009 оны 12 сард Galaxy Securities компаниин Бээжин дэхь салбарын захирал Ян Яньмин 94,5 млн юань залилсан хэрэгтээ цаазлуулжээ
- 2009 онд Цзиньхуагийн шүүхээс 28 настай залуу тэрбумтан У Ин 384 сая юанийн бохир бизнес хийснийхээ төлөө...
- 2008 онд Тайваний талд тагнуул хийсэн хэрэгтээ Во Вэйха буудуулжээ
- 2009 онд Шинжианд үймээн удирдан зохион байгуулсан таван хүнийг олны нүдэн дээр буудан хөнөөсөн
- доод тал нь 5 кг гашиш, 1 кг героин, 50 г кокаинд цаазаар авах ял оноож болдог
- 2002 онд Фуцзянь мужид хар тамхиний 16 худалдаачныг цаазалжээ. Тэднээс хураан авсан 1700 кг героинийн ил талбайд шатаажээ
- 2009.12 сард тус улс руу 4 кг героин оруулахыг завдсан Их Британийн иргэн Акмаль Шейхийг цаазлав
- 2010 онд хар тамхи худалдсан хэрэгтээ Японы иргэн Митцунобу Аканод хорт тариа хийн цаазаалжээ
- 2010 оноос Хятад цаазаар авах ялаас татгалзах бодлого барих тухай яригдаж эхэлсэн
- буудан хороох ялыг татгалзах, цөөлөх ч тухай хэлцэл хийгдэж байгаа
- гагцхүү нэг тун хорны үнэ өндөр /40 ам.доллар/ байгаа нь санхүүгийн хувьд гарзтай гэж удирдлагууд нь үздэг. Буудах нь мэдээж зардал бага....
Р.Слава slavaaldar@yahoo.com
Сэтгэгдэл ( 1 )
Хятадийн.бодлого.маш.зөв .Монгол.шиг.хулгайч.луйварчин.алуурчдийг.өөгшүүлж.тэжээж.байгалийн.баялагаа.зүгээр.ухуулж.луйварчдад.вогон.вогоноор.том.даацний.машинаар.хамгиййн.доод.ханшаар.өгч.байгаа.улс.орон.хаанч.байхгүйдээ.