Өс хонзон санасанаасаа болж 48 настай Патрисия ЛЕФЕВР бүсгүйг 57-той Ричард РЕМЕС гэгч эр ийнхүү зэрэмдэг нэгэн болгож орхисон билээ. Одоогоор энэ хэрэгтэй холбоотой шүүх хурал Бельгид болж байна.өөрөөс нь сална гэсний төлөө Ричард 2009.12.01-ний өглөө зах дээрээс хүчил худалдан авч бүсгүйг орцноосоо гарч ирэх үед нь нүүр лүү нь цацажээ. 10 минутын дараа гэхэд түүнийг эмнэлэгт хүргэж амь насыг аврах мэс заслуудыг ар араас нь тасралтгүй хийсэн гэнэ. Тэр нийтдээ 86 удаагийн мэс заслыг даван гарчээ. Одоо дахиад 20 удаагийн хагалгаагаа хийлгэхээр үлдээд байгаа аж. –тэр намайг мангас богосон. Нэгхэн хормын дотор шүү дээ. Одоо миний хамар хүртэл хиймэл хэмээн Патрисия шүүх хурал дээр мэдүүлжээ.
Р.Слава slavaaldar@yahoo.com
Сэтгэгдэл ( 0 )