Хятадын Дон Яань хотод эрүүл мэндэд сайн гэгдэх орон нутгийн алдартай хоол байдаг. Уг хоолыг зарим нэг нь идэхээсээ сэжиглэдэг бол зарим нь амтархан иддэг.
Уншигч та ямар хоол бол гэж гайхаж байна уу? Өндөг. Гэхдээ эгэл жирийн өндөг бус шээсэнд дэвтээж чанасан өндөг. Ийм өндөгийг “Зандан хүүхдийн өндөг” гэдэг.
10 болон түүнээс доош насны эрэгтэй хүүхдийн шээсийг өндөг дэвтээх савандаа тосож аваад түүндээ өндөгөө өдөржин дэвтээгээд чанана. Ингэж чанасан өндөг нэг бүрийн үнэ 0.24 цент.
Зандан хүүхдийн өндөг эртний хятадын анагаах ухаанд эрүүл мэндэд даралт бууруулах, биеийн халууныг тогтмол барих зэрэг олон давуу талтай гэжээ. Харин үүнийг орчин үеийн анагаах ухаан батлаагүй л байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )