Их Британийн Блэкпул хотын оршин суугч Патрик Райан өвөрмөц хоббитой гэнэ. Тэрбээр зоогийн газар, ресторанд хооллох дуртай ч тавтай хооллож дууссаныхаа дараа төлбөрөө төлөлгүй зугатаадаг хоббитой аж. Райан хоббидоо “үнэнч” нэгэн тул Их Британийн очсон хот бүрдээ зоогийн газарт орж, зөөгч нараас бултаж дөнгөдөг байжээ. Тэрбээр үнэгүй идсэн хоолныхоо тооцоог гаргаж, молиго үмхүүлээд зугатсан зоогийн газруудын тоо 400 давахад энэхүү “амжилт”-аа Гиннесийн номонд бүртгүүлэх талаар бодож эхэлсэн гэнэ. Тэр зоогийн газруудаас нарийн төлөвлөгөөний дагуу зугатдаг байжээ. Хоолны ширээн дээр үргэлж десертээ орхин, харин үйлчлэгчид тамхи татахаар гарлаа гээд тун соёлтойгоор гарч явдаг байсан аж. Гэвч олон хавар нэгэндээ гэгчээр Райаныг 422 дахь удаагийн оролдлого дээр баривчилжээ. Зоогийн газар “мурихдаа” гаршсан тэрбээр чадвартаа эрдэн , улаан дарс ихээр уусны улмаас хяналтаа алдсан байсан гэнэ. Гэхдээ орон нутгийн шүүх түүний толгойг илээд өнгөрчээ. 400 гаруй удаа хоолны тооцооноос бултсан түүнд ердөө гурван сарын хорих ял оноосон байна.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )