Харангын Лхагваагийн “хамгийн бага” найз
Хар шил, савхин хүрэм, буржгар үс, цагирган ээмэгтэй энэ эрийг Монголд мэдэхгүй хүн гэж тун ховор биз ээ. Хэгжүүн энэ эр санаснаа шулуухан л хэлчихнэ. Хааяа бас хэдэрлэнэ. За бүр тайзан дээр ч хааяа хэгжүүн ааш гаргадаг ч магадгүй тэр аяг аашинд нь фенүүд хайртай байдаг юм шиг ээ. Найз нөхөд нь харин түүнийг жинхэнэ мужык гэж үнэлдэг юм билээ. Тэднээр нөхдийн нэг нь МУ-ын хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Лувсаншарав гуай гэдэг. Харин Лхагваа Лувсаншарав гуайг миний хамгийн бага настай найз хэмээн өхөөрддөг аж. Нэмж сонирхуулахад, “Харангын Лхагваа” цомог нь гарсан цагаасаа хитэд дээгүүр жагсаж ирсэн бол удахгүй дараагийн цомгууд гарах тов хэдийнэ гарсан нь хэгжүүн эрийн үнэнч фенүүдэд хүлээлт үүсгээд байна.
Тэргүүн сониноос Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )