Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесийн бие тун муу байгаа бөгөөд тэрбээр хамгийн ихдээ долоон сар амьдарна гэж түүний эмч Хосе Маркина бямба гаригт улсынхаа төв телевиз “Univision”-д ярилцлага өгөхдөө онцолжээ. Ерөнхийлөгчийн эмчийн хэлснээр У.Чавес Куба болон төрөлх орондоо эмч нарын багаар эмчлүүлж байгаа аж. Тэрбээр ховор тохиолддог хүнд хэлбэрийн хорт хавдар тусчээ. Хорт хавдар 20 сантиметр томорсон аж. Хэдийгээр У.Чавес өнгөрөгч хоёр дугаар сарын сүүлээр Кубын нийслэл Гаванагийн төв эмнэлэгт хорт хавдар авахуулах мэс засал хийлгэсэн ч дахин ургаж дээрх хэмжээнд хүрсэн байна. У.Чавес 2011 оны зургадугаар сараас хойш хорт хавдрын эсрэг эмчилгээ хийлгэсэн юм. Одоо тэрбээр Каракасын төв эмнэлэгт цацрагийн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд удахгүй Кубыг зорих аж. У.Чавес хүнд өвчтэй ч ирэх аравдугаар сарын 7-нд болох Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөх гэнэ. Сонгуульд түүнтэй ганцхан өрсөлдөгч өрсөлдөнө.
www.UNEN.mn
Сэтгэгдэл ( 0 )