Япон улс шуурганд нэрвэгдэв

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 04

Японы бараг бүх газар нутаг шуурганд нэрвэгдсэн учир наанадаж 4 хүн амь үрэгдэж, 40  хүн бэртжээ. Мөн тээврийн ажил тасалдав. Токиогийн Ханэда нисэх онгоцны буудал 300 рейсийг болиулав. Зарим нутагт галт  тэрэг, гатлага онгоцны хөдөлгөөн тасалдав. Тояма хотод хүчит салхи хурдан замд таван ачааны машиныг онхолдуулав. Өмнөд Кюсю арлын Асо галт уулны орчимд салхи секундэд 38 метр хурдтай байсан. Давалгаа 10 метр өндөрт  хүрэв. Цаг уур судлаачид нислэлийг оролцуулан улс даяар шуурганы  аюул тулгарсныг сануулав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top