13 настай биеэ үнэлэгчийг онгон хэмээн худалдахыг завджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 04

 

Өнгөрсөн сарын 16-ны өдөр Хятадын Жиан Ши аймгийн  Нанчин галт тэрэгний буудалд сэжиг бүхий эр, эм хоёр цагдаа нарын хараанд өртжээ. Тэднийг шалгахад биед нь цус болон юу нь тодорхойгүй цагаан нунтаг, улаан зүйл байсан гэнэ. Анхны байцаалтаар тэд бага насны охидын биеийг үнэлүүлдэг бүлэглэлийн гишүүд болохоо хүлээн зөвшөөрч, хохирогч хамтрагчдаа зааж өгчээ.  

 

Тэд голчлон бага насны охидын биеийг үнэлдэг бөгөөд ингэхдээ онгон охин хэмээн үйлчлүүлэгчид худал мэдээлж ахиу мөнгө авдаг байна. Тодруулбал бага насны охины биеийг нэг удаадаа 12,000 юаниар үнэлүүлдэг бол хуурамч онгон охидын биеийг 300,000 юань буюу 62 сая 700,000 төгрөгөөр үнэлдүүлдэг гэнэ.  

 

Үүгээр ч зогсохгүй худалдан авсан охиноо хэдүүлээ ч "хэрэглэж" болох бөгөөд хүчиндэж, тамлаж болно хэмээх онцгой эрхийг үйлчлүүлэгчдэд өгчээ. Одоогоор энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд өчигдөр бусад хамсаатныг нь баривчлаад байгаа талаар хятадын сайтуудад мэдээлж байна.

 

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top