“Говь” брэндийн face Э.Энхболд топ модель Д.Пүрэвсүрэнтэй олон рекламанд тоглож амжсан овсгоотой нэгэн. Загварынхан гэхээр л топ хэдэн моделиудаар төсөөлдөг байсан хэвшил болсон ойлголтыг эвдэн загварын ертөнцийн шинэ өнгө төрх болон гарч ирж байгаа залуусын нэг бол Э.Энхболд болж байх шиг байна. Тэрээр “Монгол модель” агентлагийн гэрээт загвар өмсөгч төдийгүй Монголын Дизайнеруудын Холбооны гэрээт моделиор ажилладаг. Залуу модель энэ бүхнээс өмнө Сентоза олон орны хоолны газрын доор байрлах “Tse” pub-д зөөгч хийдэг байсан гэдэг. Мөн TV-9 телевизийн гадаад мэдээний орчуулагч Улмаа ч бас түүний мөр зэрэгцэн хөдөлмөрлөдөг байсан зөөгч андуудынх нь нэг гэдэг юм билээ. Тэд зэргэлдээх pub-тайгаа үйлчлүүлэгчдээ булаалдан хэсэгтээ л манаргадаг байсан гэнэ. Миний чинийдээ тулсан эцэсгүй тулаан нэг биш, нэлээн хэдэн өдрөөр үргэлжлэх юу ч биш байсан аж. Юутай ч эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэгчээр нэгэн цагт клиентээ булаалдан цусгүй тулаанд гардан байлдаж явсан Э.Энхболд өдгөө загварынхандаа үнэлэгдсэн модель болоод амжжээ.
Тэргүүн сониноос. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )