1997 онд 12 настайдаа ээж болсон Их Британийн иргэн Женни хамгийн залуу ээж юм. Түүний охин Саша одоо 15 настай бөгөөд “Ээж нь өөрийг нь 12 настайдаа төрүүлсэн гэдгийг бусдад хэлэхээс ихэд ичдэг аж. Ээжийнхээ алдааг давтахгүйн тулд 18 нас хүртлээ хүнтэй суухгүй гэж ч нуудаггүй юм билээ. Ээж Женни ч охиныхоо энэ бодлыг дэмждэг бөгөөд 12 настайдаа хүүхэд төрүүлсэн түүнд өсвөр нас гэж байгаагүй аж. Жирэмсэн болсноо мэдээд сургуулиа орхин ажил хийж эхэлжээ. Тэрбээр одоо гурван хүүхэд, найз залуугийн хамт амьдардаг юм байна.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )