«Mattel» компани дэлхийд алдартай Барби хүүхэлдэйнхээ шинэ загварыг гаргахаар төлөвлөжээ. Энэ хүүхэлдэй нь өмнөх загваруудаа бодвол огт үсгүй юм байна.
Тус компанийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Алан Хиловиц «Шинэ тоглоомыг «Барбигийн найз» нэртэйгээр гаргахаар болсон. Энэ хүүхэлдэйг хэдэн төрлийн хиймэл үс, янз бүрийн гоёл чимэглэл дагалдана» хэмээн мэдэгджээ.
Гэхдээ шинэ Барбийг дэлгүүрийн лангуунуудаар худалдаалахгүй, эмнэлэгт эмчлүүлж буй, өвчний улмаас үсгүй болсон охидод бэлэглэх юм байна. Химийн эмчилгээ хийлгэсэн охидын ээжүүд «Bald and Beautiful» (Халзан ба хөөрхөн) нэртэй онлайн компани байгуулж, 150 мянга гаруй хэрэглэгчийн дэмжлэгийг авсны дараа энэхүү шийдвэрийг гаргасан байна.
Жейн Бингхэм, Ребекка Сайпин нар үсгүй Барби гаргах шаардлагатай гэдгийг «Mattel» компанийн удирдлагуудад итгүүлж чаджээ. Охидын дуртай тоглоомын шинэ загвар бяцхан өвчтөнүүдэд ... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )