7-р сарын нэгний ажлын хэсгийнхнийг шалгахгүй юмуу?

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 08

7-р сарын 1-ний хэрэг явдалтай холбоотойгоор Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл 2009 оны долдугаар сарын 24-ний өдөр 126 дугаар захирамж гаргаж УИХ-ын ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин ахалсан. Жил гаруйн өмнө дууссан ажлын хэсгийн дүгнэлтийг нууцын зэрэглэлтэй хэмээн хэвлэлийнхнээс харамлаж байсан ч хэдхэн хоногийн өмнө бүрэн эхээрээ сонинд тавигдсан. Үүний хариуцлагыг хэн хүлээх талаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн П.Алтангэрэлээс тодруулахад “Мэдэхгүй” гэсэн хариулт өгчээ. Баахан нуршуу, логик авцалдаа муутай, чадваргүй сэтгүүлчийн нойрмог бичлэг шиг хөөрхийлөлтэй, зөвхөн эрх баригчдыг зөвтгөх тайлбараа олж ядсан тэр дүгнэлтэнцэр нь улсын нууцад хамаарч л байсан юм бол одоо хэргийн эзнийг нь хайж олооч дээ. Гүндалайг барьж хорих гэж хөөцөлддөг шиг, ажлын хэсгийнхнийг шалгахгүй юмуу.

Д.Билгүүн. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top