Олон улсын оюутны хуульчдын холбоо, Олон улсын хуульчдын холбоо, Америкийн хуульчдын холбоо хамтран АНУ-ын Вашигтон хотод жил болгон олон улсын хуулийн сургуулиудын хооронд “Jessup Cup” хэмээх шүүхийн мэтгэлцээний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагддаг уламжлалтай аж. Энэхүү тэмцээнд Английн Кэмбриж, Оксфорд, Америкийн Харвард, Колумбын их сургууль, Оросын Москвагийн их сургууль, Хятадын Бээжингийн их сургууль зэрэг дэлхийн томоохон их сургуулиуд оролцдог бөгөөд энэ жилийн тэмцээний шүүгчээр Олон улсын баарын /хуульчдын/ холбооны гишүүн, Английн хуульчдын холбооны гишүүн, Америкийн баарын /хуульчдын/ холбооны гишүүн, хуульч Р.Батрагчаа хэмээх монгол залуу оролцсон байна. Энэ тэмцээн нь хууль зүйн салбарын хувьд дэлхийд хамгийн өргөн цар хүрээг хамарсан хамгийн томд тооцогддог ба Английн Кэмбриж, Оксфорд, Америкийн Харвард, Колумбын их сургууль, Оросын Москвагийн их сургууль, Хятадын Бээжингийн их сургууль зэрэг дэлхийн хамгийн шилдэг сургуулийн шилдэг оюутнууд өрсөлддөг бөгөөд энэ жил 53 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч гуравдугаар сарын 25-31-ний өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотын Капитал Хилтон зочид буудалд болж өнгөрсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )