Газар доорх давсны музей

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 09

 

Украины Соледар хэмээх газарт далайн төвшнөөс доош 300 метрт давсны музей байдаг ажээ. Уг музейг үзэхийн тулд 9 давхар байшинтай тэнцэх хэмжээний газрын уруу цахилгаан шатаар буух бөгөөд музей нь ширгэсэн нуурын үлдэгдэл юм. Олон сонирхолтой үзмэртэй музей байнгын +16 градус байдаг. 2003 онд нээгдсэн энэ музейн бүх үзмэрийг давсаар хийснээрээ онцлогтой.

Музейн үзмэрийг олон тонн давсаар хийсэн бөгөөд давс болон түүгээр хийсэн эдлэлийг ч энд зардаг.

Соледар гэдэг нь давсыг бэлгэнд өгөх гэсэн үг гэнэ. Уг музейд сүм, спорт талбай, далайн эргийг санагдуулам давсан талбай, уушийн газар байдаг ажээ.

Музейг байгуулахаас өмнө эндээс давс олборлодог байсан бөгөөд өнөөдөр гадаадад экспортолдог байна. Учир нь эндхийн давс  биед сайн болох нь  тогтоогдсон юм.

 

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top