Ард түмний голыг харлуулсан 7-р сарын1 ний үймээний үеэр бэртэж гэмтсэн цагдаа нарын төлөөлөл үймээнийг зохион байгуулсан Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нараас өөрсдийн эмчилгээний зардлыг гаргуулахаас гадна тэдэнд холбогдох эрүүгийг хэргийг сэргээн шалгахыг шаардаж Нийслэлийн прокурорын газар өргөдөл өгчээ. Энэ талаар “Цагдаа ба ар гэрийнхэн” төрийн бус байгууллагын тэргүүн Т.Алтангэрэл мэдэгдэл хийлээ. Тэрээр: Үймээний үеэр 532 цагдаагийн албан хаагч бэртсэнээс нэг нь гэмтлээ даахгүй нас барчихлаа. Хугацаа өнгөрөх тусам цагдаа нарын гэмтэл сэдэрч бие нь муудах боллоо. Эрх баригч болон Эрүүл мэндийн сайдад бэртсэн цагдаа нарыг шинжилгээнд оруулж, шаардлагатай эмчилгээг хийж өгөх хүсэлт гаргаад байна. Хэрэв дорвитой ажил хийгдэхгүй бол бид иргэдээсээ хандив цуглуулж цагдаа нараа эмчлүүлэх аян зохион байгуулна. Цагдаа нар таван хүнийг буудсан гэж шүүхээр тогтоогоогүй байгаа. Иймд Үндсэн хуульд заасны дагуу биднийг гэм буруутай гэж үзэж болохгүй. Амиа алдсан 5 хүний амийг цагдаа хариуцахгүй гэлээ. “Цагдаа ба ар гэрийнхэн” төрийн бус байгууллагын судалгаар 110 цагдаагаас санал асуулга асуухад 77 нь үймээний үеэр тархиндаа гэмтэл авсан, 16 цагдаа унаж татдаг өвчтэй болсноо мэдэгдсэн байна.
Д.Сэндэр Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )