Төрийн ордонд хаалттай хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 08


 Намуудын дарга нар өнөөдөр Төрийн Ордонд хуралдаж байна. Тэд харилцан ойлголцлын  санамж бичигт гарын үсэг зурсны дагуу шинэ ажлын хэсэг  байгуулсан билээ. Санамж бичгийн хоёрдугаар хэсэгт “парламентын танхимын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож төлөөллийн ардчиллыг улам төгөлдөржүүлэх, парламентын тогтолцоонд шинэчлэл хийх” гэсэн заалт оржээ. Мөнөөх “хоёр танхимтай парламент”-ын асуудал хөндөгдөж байгаа бололтой.
Ажлын хэсгийн даргаар МАН-ын дарга С.Батболд, дэд даргаар Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Нарийн бичгийн даргаар МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн Су.Батболд, гишүүдээр Ногоон намын дарга Д.Энхбат, ИЗН-ын  дарга С.Оюун, ҮШН-ын дарга Ц.Цолмон, МСДН-ын дарга А.Ганбаатар, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, УНН-ын дарга Б.Батболд, Эх орон намын дарга Б.Эрдэнэбат нар ажиллах бөгөөд ажлын хэсэг одоо хаалттай хуралдаж байна.
Д.Сэндэр Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top