Австрали-"үл мэдэгдэх өмнөдийн газар нутаг”. (лат. terra australis incоgnita)
Афганистан - ”Upa-Ghana-Stan” гэсэн үгээс гаралтай Санскрит хэлээр бол энэ нь "олон омогийн нутаг” гэсэн утгатай гэнэ.
Албани – уулынханы газар нутаг. "Алб" хэмээх үгийн үндэс нь "цагаан" мөн "уул" гэсэн утга агуулна.
Алжир – нийслэл Алжир (Algiers) гэсэн үгнээс үүсэлтэй.
Францаар Alger харин араб хэлэнд Al Jazair нь арал гэсэн үг.
Аргентин – латинаар бол "аргентум" гэдэг нь мөнгө гэсэн утгайтай. Худалдаачид аргентины Рио-де-ла-Плата /мөнгөн гол/ хэмээх голоор Перугаас мөнгөн эдлэл болон бусад үнэт эрдэнэсийг зөөдөг байжээ. Тэгэхээр Аргентина гэдэг нь мөнгөний газар нутаг гэсэн үг аж.
Австрали - "үл мэдэгдэх өмнөдийн газар нутаг”. (лат. terra australis incоgnita).
Азербайжан - "галт нутаг"
Багамы - испанийн "Baja Mar" ("гүн биш тэнгис") гэсэн үгнээс гаралтай
Бахрейн – арабаар "хоёр тэнгис".
Бангладеш – санскрит хэлээр бенгали гэсэн үг. Bangla нь бенгали хэлээр ярьдаг хүмүүсийг нэрлэж байгаа бол Desh гэдэг нь улс орон гсэн утгайтай.
Бельги – кельтийн нэгэн омог болох Belgae гэсэн нэрнээс үүсэлтэй.
Бразили – нэгэн модны нэр.
Босни - “Босна” хэмээх голоор нэрлэгдсэн
Буркина-Фасо - "үнэнч хүмүүсийн газар нутаг"
Бурунди – “рунди хэлтэнгүүдийн эх нутаг”
Венгри - "олон арван омгийн нэгдэл".
Венесуэл - "бяцхан Венеци" гэсэн үгний товчилсон хэлбэр
Вьетнам - "өмнөдийн газар нутаг".
Гаити – Tainо омгийн индианчуудын хэлээр бол "өндөр уул" гэсэн утгатай
Гондурас – испан хэлний "гүн" гэсэн утгатай.
Египет - "Птаха бурханы гэгээн сүм"
Замби – Замбези хэмээх голын нэрнээсм үүсэлтэй.
Зимбабве - "чулуун байшин".
Индия – Инд голыг хүндэтгэн өгсөн хинди нэр
Индонези – грек хэлний “арал” гэсэн үгнээс гаралтай.
Ирак – эртний еврей хэлний "Uruk" буюу "хоёр голын дунд" гэсэн утгатай. Тигр болон Евфрат голыг хэлж байна.
Иран - "Aryans" буюу "эрх чөлөний эх орон” хэмээсэн утгатай.
Исландия - "мөсөн газар нутаг"
Коморын арал – араб хэлний "Djazair al Kamar" буюу "сарны аралууд” гэсэн утгатай.
Коста-Рика - "баян эрэг" гэсэн испан үг.
Кувейт - араб хэлний "Kut" гэдэг үгнээс гаралтай. Энэ нь “цайз” гэсэн утгай аж.
Ливан - еврей хэлнээс "цагаан уулс" хэмээн орчуулагдана.
Либери - лат. Liber гэдэг нь “эрх чөлөөтэй” гэсэн үг.
Лихтенштейн - "зөөлөн чулуу".
Люксембург - кельт хэлний ”Lucilem” - "бяцхан", герман хэлний ”burg” буюу "шигтгээ” гэсэн үгсээс бүтсэн нэр. “Бяцхан шигтгээ”.
Малайзи – “мalay-чуудын нутаг”.
Мальдив – санскрит хэлний mahal гэдэг нь "ордон" харин diva нь “арал” гэсэн утгатай.
Мальт - финик хэлээр "оромж” гэсэн утгатай.
Марокко – Маракеш гэсэн хотын нэрнээс үүсэлтэй.
Микронези - грекээр "бяцхан арал”.
Намиби – “Намиб” цөлийн нэр. "Намиб" гэдэг нь “юу ч үгүй газар нутаг” гэсэн утгатай.
Нигер – нутгийн африк хэлээр "Ni Gir", гэдэг үгнээс гаралтай бөгөөд энэ нь “Гир гол" гэсэн үг.
Нидерланд – германаар "доод газар".
Пакистан – холбоо нэр. Пенжаб, Афганистан, Кашмир, Иран, Синд, Тохаристан гэсэн үгсийн товчилсон холбоос
Палестин – “булаан эзлэгчийн газар нутаг”. "Philistines" хэмээх еврей үгийн үндэс нь "булаан эзлэгч" гэсэн утгатай.
Польш - германы pоlen буюу “тал нутаг” гэсэн утгатай.
Сальвадор - "авралт"
Сингапур – санскрит хэлний Simhapura гэдэг үгнээс гаралтай. Энэ нь “арслангуудын хот” гэсэн утгатай.
Судан - араб хэлний Bilad as-Sudan гэсэн үгнээс гаралтай. Утга нь "харуудын газар нутаг".
Сьерра-Леон – “арслангуудын уулс”. Португаль нэр.
Таиланд - тай хэлээр "эрх чөлөөт газар нутаг”
Танзани - Танганьика ба Занзибар хэмээх хоёр мужийн нэрний нийлбэр.
Тимор – малай хэлний timur гэдэг нь "дорно" гэсэн утгатай.
Филиппин - " Филипп хааны газар нутаг"
Франц - "франкуудын газар нутаг"
Швейцари – немец хэлэнд "Schweitz" гэдэг нь “намаг” гэсэн утгатай.
Швед - "Сви (Svea) хүмүүс".
Шри-Ланк - "гайхамшигтай арал" гэсэн санскрит үг.
Эфиоп - лат. хэлний "Aethiоpia" гэдэг нь “харуудын нутаг” гэсэн утгатай.
Ямайк – нутгийн индианчуудын хэлэнд "нamaica" гэдэг нь ой мод, ус ны газар нутаг гэсэн утга агуулдаг.
Япон - Nippоn-gu tо Nihоn-gu гэсэн үгийг Nihоn эсвэл Nippоn хэмээн товчилжээ. Утга нь “наран ургах зүгийн орон”
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )