Хорвоогоос одсон ч хөрөнгө нь арвижиж байдаг алдартнууд

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 08

Аль хэдийн хойд насандаа очсон ч мөнгө хөрөнгө нь үргэлж л арвижиж байдаг эрхмүүд гэж байх юм даа…

1.             Майкл Жексон: 275 сая ам.доллар. Попын хаан нас бараад байгаа ч дэлхийн хамгийн баян “үхдэл-дуучин” хэвээрээ л байна.

2.             Элвис Пресли: 60 сая. Өнгөрсөн онд рок-н-роллын хаан маань ердөө таван саяыг л “олжээ”. «Cirque du Soleil» циркээс нь багагүй ашиг ордог байна.

3.             Ж.Р.Р.Толкиен: 50 сая. “Бөгжний эзэн”-ий эцэг. Энэ зохиолоороо тэрээр 50 саятай болсон

4.             Чарльз Шульц: 33 сая.  «Iconix» компани «Peanuts»  хэмээх комиксийн эрхийг нь худалдан аваад байгаа ч «Charles M. Schulz Creative Associates» фирмд 20 хувийн ашгаа өгдөг байна.

5.             Жон Леннон: 17 сая. Британийн «EMI» медиагрупп Жон Ленноны ихэнх дууг дахин хэвлэн гаргаснаар түүний нэрийн өмнөөс багагүй олж байгаа.

6.             Теодор Сьюз Гейзель: 11 сая.  Барак Обама Гейзелийн бүтээлийг шүтэн бишрэгчдийн нэг. Америкийн нэртэй хүүхдийн зохиолч, кино, тв-ийн дэлгэцнээ ч бүтээлээрээ алдаршсан.

7.             Альберт Эйнштейн: 10 сая. Түүний санааг өдгөө «Banca Profilo», «Chrysler», «A.J. Morgan» болон «Nintendo» зэрэг луухгарууд бүтээлдээ ашигласаар л байна.

8.             Жорж Штейнбреннер, найман сая. “New York Yankees” клубын эзэн. Түүний орлого амьд сэрүүн байсан үеийнхээс бараг буураагүй гэлтэй. Баг нь дандаа ялалт.. Араас нь мөнгө…

9.             Ричард Рожерс: долоон сая. Хөгжмийн зохиолч.

10.            Аарон Спеллинг: таван сая. Телесериалийн мастер асан.

Р.Слава Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top