Онигоо: Намайг яалаа гэж 11 жилээр шийтгэж байгаа юм…

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 09

Хоёр бүсгүй:

-Коля надад хайртай юм шиг байна аа.

-Чи яаж мэдэв?

-Ганц удаа унтах хүүхэндээ шоколад бэлэглэхгүй биз дээ.

-----------------------------

Шаргал үст хүүхнүүд их хурлаа хийж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс хөл бөмбөгийн стадион дүүрэн төлөөлөгчид иржээ. Хөтлөгч Шаргал үст:

-Шаргал үст хүүхнүүд ээ, энэ дэлхийн бүх хүмүүс биднийг толгойны ажилд муу, бөгсний ажилд сайн гэж хочилдог билээ. Тийм учраас өнөөдөр энэ их хурлаараа тэр ойлголтыг үндсээр нь өөрчилж дэлхий дахинд бид тийм тэнэг хүмүүс биш гэдгээ баталъя, тэгэх үү?

Бүх шаргал үстнүүд:

-Тэгье ээ.

Хөтлөгч:

-За та нарын дундаас нэг нь наашаа гараад ирээрэй… хэн нь хамаагүй ээ… за та гараад ир…

Нэг Шаргал үст хүүхэн гарч ирэв. Хөтлөгч:

-За би танаас нэг асуулт асууя. Таван тавын хэд вэ?

-Хорин дөрөв.

Хөтлөгч:

-Жаахан харамсалтай юм боллоо, мэдээж энэ олон хүний өмнө сандраад байх шиг байна аа даа.

Хөтлөгч, хурлын төлөөлөгчид рүү хандан:

-За яахав дахиад нэг боломж олгох уу?

--------------------------

-Тэгье ээ ээ… Дахиад нэг боломж олгоё оо оо!!!

Шаргал үст Валя:

-Коля,чи их ухаантай юм аа, гоё гоё юм ярьж өгөөд…

-Валя минь, би ухаантай биш ээ, чи л тэнэг байхгүй юу…

--------------------------------

УИХ-ын тамгын газрын ажилтан Энхбаярт:

-Гадуур төрийн түшээдийг даалуу болгоод байна, дарга аа. Арвинг-чавганц найм, Нямдоржийг-нохой зургаа,

Гүндалайг-дэгээ ес, Халтмаагийн Баттулгыг-чүү тав гээд байна.

-Цаадуул чинь тэгээд намайг юу гэж байх юм?

-Таныг уу, хоосонгүй. Гэхдээ хэлэхэд жоохон тийм юм аа.

-За хэл. хэл.

-Таныг сарлаг долоо гээд байна лээ.

------------------------------

-Хоёр ажилчин маргалдаж нэг нь дарга дээрээ ирэв.

-Дарга аа Жорж намайг чөтгөр рүүгээ тонилвол таарна гэж хараасан

- Та тэгээд намайг чөтгөр гэж бодож байгаа юм уу ?

-----------------------

Нөхөр ванны өрөөнөөс :

-Өчигдөр сольсон сахлын хутга өнөөдөр даахаа больчихдог сонин юм даа?

Эхнэр өөр өрөөнөөс : Сонин юм даа. Өчигдөр намайг нүднийхээ харандааг үзүүрлэхэд зүгээр л байсан юм даа.

-----------------------------

Нэг хүүхдийг эцэг эх нь гудамжаар сургуульд оруулах гэж гудамжаар чирэн явна.

Хүү хашгирна: Намайг яалаа гэж 11 жилээр шийтгэх гээд байгаа юм бэ?

---------------------------

Билл Гейтсийн хуримын анхны шөнө

Эхнэр : Би чамайг яагаад компаниа “Майкрософт” гэж нэрлэснийг чинь сая л мэдлээ…/P.S Micro,жижигхэн Soft зөөлхөн/

Slava

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top