Галзуу хайрын шүлэгт Ган-Очир согтлоо

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 09

Өнөөдөр монголын залуучуудын холбооны их танхимд хайрын шүлгийн “Цагаан уул” наадам залуу насны гал халуун дурлалаар бичигдсэн галзуу хайрын шүлгүүдээр халуухан үргэлжилж байна.

Алс зүүн хязгаар Дорнод нутгаас өгсүүлээд  хот хөдөөгийн нийт 70 гаруй яруу найрагчид оролцон шүлгээ уншиж байгаа нь жил ирэх тусам энэ наадмын цар хүрээ өргөжиж байгааг харуулж байна. Уг наадамд найрагчид өөр өөрсдийн өнгө аяс мэдрэмжээр бичигдсэн шүлгүүдээ уншсанаас  яруу найрагч Минжинсайханы “Хэзээ” шүлэг үзэгчдийн таашаалийг хүртэж, яруу найраг сонирхогчдын хайрын шүлэг тэрлэх онгодыг  бадраалаа. Түүний шүлгэнд согтсон  хөтлөгч Д.Ган-Очир  дараагийнхаа оролцогчийн нэрийг хүртэл  мартсан нь уг наадамд хэр чансаатай найрагчид оролцож байгааг харууллаа.

 

Д.Мөнхзул Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top