Уильям Генри Гейтс III нь 55 жилийн өмнө Америкийн Сиэтлд төржээ. Дэлхийн хамгийн баян хүний нэг гэгдэх тэрээр бүх хөрөнгөө оюун ухаанаараа олсон гэдэг. Гэхдээ амжилт түүнд шууд үүд хаалгаа нээгээд өгчөөгүй гэнэ. Хэд хэдэн хичээлийнхээ дүрмэндээ муу, ер нь л сурлага тааруухан байж. Харин муу сурлагатан болхоосоо өмнө тэр сэтгэл зүйч дээр очиж байв. Тэр цаг үргэлж л компьютерийн программууд дээр ажиллана. Долоо хоногт 20-30 цагийг компьютер дээр өнгөрөөнө. … Харин 30 жилийн дараа гэхэд түүний хөрөнгө аль хэдийн 50 тэрбумд хүрч дэлхий даяар 105 улсад 78.000 ажилтантай болжээ. Харин яаж:
01. Өрсөлдөгчөө сайтар судла. Өглөө болгон өрсөлдөгчийнхөө сайтад хэдэн цагаар зочилдог.
02. Шийдмэг бай. Хамгийн муу мэдээг сонсохдоо ч менежер хүн маш зоригтой бай. Айж сандрах хэрэггүй. Муу мэдээг эхлээд харин дараа нь сайныг нь хүлээн авах
03. Амжилтандаа хэт бүү анхаар. Амжилт хэнийг ч хуурч дөнгөнө. Суудал дээрээ удаан суугаад байх хэрэггүй. өрсөлдөгч чинь суугаагүй байгаа шүү...
04. Хөгжих дэвших төлөвлөгөө гарга.
05. Өнөөдөр эхлэ. Хэрвээ ямар нэгэн зүйл болохгүй байвал түүнд зориулан өөр төлөвлөгөө гарга. Билл гаражаас бизнесээ эхэлсэн. Яг түүн шиг хойш тавихгүй өнөөдөр л эхлэ. Цаг алдах муу.
06. Бод. Даалгаварыг биелүүлэхээсээ өмнө байнга сайн бод.
07. “Тулаанаас” бүү ай.
08. Шинэ технологийг эзэмш. Цахим мэдээлэл бол хамгийн гол туслах чинь шүү
09. Олныг дагах хэрэггүй. чамд өөрийн гэсэн зам бий. чиний бизнес бусдаас өөр байх ёстой. Бас дээгүүр байх…
10. Эрүүл мэнд. Энэ л амжилтанд хүргэх хүчин зүйлийн нэг гэдгийг сана.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )