Манай хоёр хөрш цэрэг, зэвсгийн зардлаа үлэмж хэмжээгээр өсгөж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 19


ОХУ зэвсэгт хүчний зардлаа үлэмж хэмжээгээр өсгөж, дэлхийд 3-р байр эзлээд байна. Өнгөрсөн жилд  гэхэд хойд хөрш батлан хамгаалахын төсвөө 72 тэрбум долларт хүргэжээ. Энэ мэдээллийг олон улсын Стокхолмын хүрээлэнгээс олон улсын судалгаан дээр үндэслэн гаргасан байна.

ОХУ-ын энэхүү төсөв нь Англи болон Францыг ардаа орхижээ. Их Британи өмнөх жил 62,7 тэрбум долларыг зарцуулснаар 4-р байранд, Франц 62,5 тэрбум долларын төсөвтэйгээр 5-р байрт жагсаж байна. Харин тэргүүлэгчээр АНУ, БНХАУ хэвээр үлдсэн юм. АНУ цэрэг дайны зориулалтаар гаргасан төсөвтэйгөө нийлээд батлан хамгаалахын салбарт 711 тэрбум доллар зарцуулсан бол БНХАУ 143 тэрбум долларыг зэвсэглэлд зориулжээ.

Экспертүүдийн таамаглаж байгаагаар ОХУ-ын зэвсэгт хүчний зардал 2014 он гэхэд 53 хувиар өснө гэж үзэж байгаа юм. Ер нь манай хоёр хөрш зэвсэглэлийн тал дээр зардлаа байнга нэмсээр байна. Мэргэжилтнүүд БНХАУ-ын зэвсэгт хүчний зарлагаа өсгөсөн шалтгааныг Энэтхэг улстай хийж буй маргалдаан нь дуусахгүй байгаатай болон Түвд, Шинжээн Уйгур, Өвөр Монгол зэрэг дотоодын бүрэлдэхүүн хэсгүүд нь тайван бус байгаатай холбон тайлбарлаж байна. Мөн БНХАУ нь одоо болтол Сенкаку(Дяоюйтай) арлыг өөрсдөө эзэмших үү, Япон улс эзэмших үү гэдгийг шийдээгүй байгаа нь зэвсэглэлийн араас хөөцөлдөх үндсэн шалтгаан болж байна хэмээн тайлбарлаж байна.

АНУ-ын хувьд урьдын адилбатлан хамгаалахын салбарын зардлаараа тэргүүлсээр байгаа ч энэ жилийн төсөвтөө томоохон хэмнэлт гаргаж чадлаа. Цэрэг дайны томоохон хөтөлбөрүүдээ хумьж, наад зах нь Иракаас цэргээ гаргаснаар цэрэг, дайны зардлаа хэдэн арван тэрбум доллараар бууруулжээ. Мөн Афганистаны дайн дуусч, америк цэргүүд тэндээс гарснаар Пентагон олон тэрбум долларыг хэмнэлээ. Үүний адилаар зарим улсууд ч бас хэмнэлт хийж байна. Их Британи, Германи, Франц улсууд 2008 оноос эхлээд зарлагаа 0,6, 1,4 ба 4% -иар тус, тусбагасгажээ. Испани, Грек, Итали зэрэг улсууд Европын хямралаас шалтгаалан батлан хамгаалахын зардлаа бууруулсан байна. Харин Манай хоёр хөрш л цэрэг, зэвсэглэлд зориулж буй зардлаа жилээс жилд өсгөсөөр байгааг олон улсын экспертүүд онцолж байна.

 Б.Дөлгөөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top