Б.Обамагийн хамгаалагчид “нэмэлт үйлчилгээ” авсны улмаас ажлаасаа чөлөөлөгдлөө

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 19


АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн долоо хонгийн сүүлээр  Колумбид айлчлал хийсэн билээ. Энэ  үеэр түүний аюулгүй байдлыг сахин хамгаалах Нууц ажиллагааны 12 ажилчин  биеэ үнэлэгч авсан нь шуугиан тарьж байна. Тэд байрласан буудлынхаа өрөөнд “нэмэлт үйлчилгээ” авсан нь тогтоогдсон бөгөөд тэднийг мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн хэрэгт буруутгаж байгаа гэнэ.

Бие үнэлэгч тус бүрт 60 ам.доллар өгсөн ажилтнууд өглөө буудлаас гаргахдаа мөн "сэтгэл ханамжийн баталгаа" гэж мөнгө нэмж өгсөн байна.

Одоо энэ хэргийг Колумбид шалгаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар гурван ажилтанг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байгаа юм.

Бие үнэлэгч авсан гэх ажилтнууд нь ажлын туршлага, ур чадвараараа тэргүүлэгчид бөгөөд  тэднийг албаныхаа нэр хүндийг унагаж байна хэмээн мэргэжил нөхөд нь зэмлэж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ.

А.Маша

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top