Задгай сансарт үрслүүлсэн модыг Японд суулгасан нь цэцэглэжээ. Тодруулбал 1.6м өндөр интоорын модыг Японы Хокуто хотод ургаж байгаа бөгөөд амралтын өдөр 12 цэцэглэсэн байна.
Одоогоос дөрвөн жилийн өмнө хүүхдүүд 2000 жилийн настай хүрээлэнгээс 118 үр түүснээ Сансар судлалын хүрээлэнд хүлээлгэн өгсөн юм. Харин Сансар судлалын хүрээлэн үрийг найман сар хадгалсний эцэст сансарт үрслүүлсэн ажээ.
Ургамал судлаачдийн хэлж байгаагаар сансарт үрслүүлсэн интоорын мод ургалт сайн байгаа гэнэ. Тодруулбал найман настай интоорын мод нахиалдаг бол сансарт үрслүүлсэн хоёрхон настай интоорын мод нахиалж байгаа нь ургалт сайн байгаагын шинж гэнэ.
А.Маша
Сэтгэгдэл ( 0 )