Энэ залууг Рик Аллен гэдэг. Тэрбээр алдарт “Def Leppard” хамтлагийн бөмбөрчин юм. Харамсалтай нь 1984 оны сүүлийн өдөр гудамжний уралдаанд оролцож байхдаа осолд орж, нэг гаргүй болжээ. Ослоос хойш олон хүн түүнийг бөмбөр тоглож чадахгүй, хамтлагаас гарна хэмээн бодож байсан. Гэвч Рик бууж өгөхийг хүсэлгүй бэлтгэл хийсэн байна. Улмаар хамтлагийнхантайгаа нэг удаа тоглож үзжээ. Тэр цагаас хойш Рикийг хамтлагаас хасах яриа тасарч, тэрбээр хамтлагийнхаа аялан тоглолтод оролцохын зэрэгцээ дөрвөн цомгийн ажилд оролцож хоёр гартай нэгнээс илүү тоглодогоо баталсан.
Түүнийг дэлхий нийтээрээ хүндэлдэг бөгөөд уншигч та ч гэсэн Рик шиг шантралгүй зорьсондоо хүрээрэй.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )