Японы газар хөдлөлт дахин гурван хүний амийг залгилаа

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 09

Японы зүүн хойд хэсэгт  Сендайгаас 65 км, Фукушимагаас 115 км-ийн зайд 7,4 магнитутын хүчтэй газар хөдлөлт  болсныг  өчигдөр мэдээлсэн билээ. Энэ газар хөдлөлтөөр гурван хүн амь үрэгдэж, хэд хэдэн байшин нурж, 3.6 сая айл цахилгаангүй болжээ. Японы Засгийн газар пүрэв гаригийн газар хөдлөлтийн дараа мөн цунамигийн аюул дагалдаж болзошгүйг ард иргэддээ сэрэмжлүүлсэн ч азаар тийм зүйл болсонгүй. Гэвч 90 минут орчим далайн хүчтэй давалгаа эрэг хавийг бүрхсэн байна. Үүний өмнө буюу 3-р сарын 11 нд болсон аймшиг газар хөдлөлт, цунамигийн хор хохирлыг бүрэн тооцож гаргаагүй байгаа ч одоо мэдэгдэж байгаагаар 12.700 хүн амь үрэгдэж, 15.000 орчим хүн ор сураггүй болсонд тооцогдож байгаа гэнэ.

Д.Сэндэр Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top