А.Брейвик олон зуун хүн хороохоор төлөвлөж байжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 20

Өнгөрсөн долдугаар сарын 22-нд алан хядагч Андерс Беринг Брейвик 77 хүний аминд хүрсэн аймшигт хэрэг гарсан билээ. Тэгвэл энэ хэргийн шүүх хурал болж байна. Өмнөх шүүх хурлуудад тайван бус байсан тэрбээр энэ удаагийн шүүх хуралд харьцангуй тайван байсан бөгөөд хичнээн хүний аминд хэрхэн хүрэх гэж байснаа хэлжээ. Тодруулбал аллага үйлдэх үеэр олон зуун хүнийг хороож, дараа нь машинаа дэлбэлж засгийн газрын бүх гишүүдийг хороохыг хүсэж байсан гэдгээ хэллээ. Тэрбээр энэхүү халдлагыг хийхээс өмнө болон хийсэн өдрөө цахим хуудсаараа дамжуулан шууд утгаар халдлага хийхээ илэрхийлж байжээ.

Брейвик нь өдгөө 33 настай бөгөөд өдрийн 16 цагт байлдаантай тоглоом тоглодог, гоо сайхны хагалгаанд орсон Норвегийн алан хядагч юм.

А.Маша

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top