Дөрвөн зорчигчтой явсан Натогийн нисдэг тэрэг Афганистанд осолдсон болохыг АНУ-ын Батлан хамгалаах яамнаас мэдэгдлээ. Одоогоор хэргийн газарт шалгалт хийж байгаа бөгөөд алан хядагчийн буруутай ажиллагаанаас болсон байх магадлалтай гэж судлаачид үзэж байна.
Энэхүү осол нь цаг агаарын байдлаас болсон гэж зарим нэгэн нь дүгнэж байхад олон улсын мэдээллийн агентлаг алан хядах бүлэглэлийн хийсэн хэрэг хэмээн тайлбарлав.
Афганистанд нисдэг тэрэг осолдох нь бараг л хэвийн үзэгдэл болжээ. Өнгөрсөн сарын 12-нд Кабул хотноо Туркуудийн сууж явсан нисдэг тэрэг осолдсон бөгөөд энэ үеэр хоёр хүн нас барсан юм.
А.Маша
Сэтгэгдэл ( 0 )