Монголчууд үнэхээр дуучин ард түмэн ажээ. Орой бүр цэнхэр дэлгэцээр авьяасаа үзүүлж од болохыг хичээж байгаа оролцогчид үүний нэгэн баталгаа мөнөөсөө мөн. Залуу насны аагаар авьяас чадвараа олны өмнө нууж хаалгүй харуулж буй тэдний буруу ч юу байхав. Гэхдээ энэ нь зарим рок попынхны эгдүүцлийг төрүүлдэг бололтой. Тухайлбал “Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр “UBS телевизийн “Universe best songs “ нэвтрүүлгийг зогсоох цаг нь болоогүй юм байхдаа. Нэг тэмцээнд 25 хүн зэрэг түрүүлээд байхдаа ч яахав дээ. Энэ нэвтрүүлгээр гадаад бэлэн хоолыг халааж идсэн гар чийдэнгийн ёлтойсон гэрэл шиг дөрөвдүгээр зэргийн дуучдыг бэлтгэн гаргаж байна. Одод тайзан дээр гэрэлтдэг болохоос гар чийдэнгийн гэрэл шиг олон хүнээр яах юм бэ. Б.Долгион ах ч гэсэндээ хийх ажилгүй юм уу хаашаа юм. Орой бүр сууж байдаг ” гэж нэгэн ярилцлагадаа өгүүлжээ. Тийм ээ, дээр өгүүлсэнчлэн Монголчууд үнэхээр дууч ард түмэн. Тэгэхдээ тайзан дээр гялалзах, давтагдашгүй хоолойгоор дэлхийд танигдах тийм л одыг бид бас тэд хайсаар байна. Үнэхээр гоц авьяастай л биш бол залуусаа “Өөрийгөө хуурч, урлагийг оромдсон хоёрын хооронд дуучин байгаад яах вэ” гэсэн “Хурд” хамтлагийн ахлагчийн үгийг санаж явахад илүүдэхгүй л биз ээ. Авьяасын тэнгэртэй таныг урлагийн Янжинлхам бурхан ивээх болтугай.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )