MICROSOFT компани windows-8-ийн туршилтын хувилбараа танилцууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 21


 

Microsoft компани 2012 оны хоёрдугаар сарын 29-нд Испани улсын Барселона хотод зохиогдсон “Mobile World Congress” арга хэмжээний үеэр өөрсдийн шинэхэн бүтээгдэхүүнээр тун удахгүй гарах Windows 8 үйлдлийн системийг олон нийтэд урьдчилан танилцууллаа. Шинэхэн үйлдлийн систем нь анх 2011 оны 9 сард танилцуулж байсантай харьцуулахад илт сайжирсаныг дашрамд дурьдах нь зүйтэй болов уу. Хэрэглэгчдийн үзэж байгаагаар шинээр танилцуулж байгаа энэхүү бүтээгдэхүүн нь Microsoft-ийн урьдны үйлдлийн системүүдтэй харьцуулахад тэс ондоо, харахад үзэмж сайтай, хэрэглэхэд ч хялбар болсон байна. Үйлдлийн системийн эхлэл нүүрнээс эхлүүлээд зарим элементүүд нь Windows Phone 7 дээр ашиглагдаж байгаа зүйлсийг хамарсан тул олон нийтэд танил харагдаж байв. Шинэ Windows 8 нь Apple-ийн iOS болон Google-ийн Android системүүдээс огт ондоо шинэ санаа, уран ухаанаар бүтсэн нь харагдаж байна гэж шүүмжлэгчид хэлж байна. Хэрвээ та энэ бүтээгдэхүүнийг туршиж үзмээр байвал  http://windows.microsoft.com/en-US/windows-8/consumer-preview татаж аваарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top