Түвдүүд тусгаар тотнолынхоо төлөө тэмцэж, зулын гол болохын зэрэгцээ жагсаал цуглаан хийсээр байгаа билээ. Харин хятадын эрх баригч болон хууль сахиулагчид Түвдэд байдал тайван байгаа хэмээн мэдэгдэж байлаа. Үнэн хэрэгтээ байдал эсрэгээрээ байгаа бөгөөд жагсаал хийсэн түвдүүдийг баривчлах, буудах зэргээр байдлыг “намжааж” байгааг эх сурвалжууд мэдэгдснийг бид өмнө нь мэдээллэсэн. Энэ бүхнийг батлах баримт өнөөдрийг хүртэл хомс байсан юм. Тэгвэл Түвдээс бидэнтэй холбогддог эх сурвалж өчигдөр шөнө хэд хэдэн бичлэг явуулсан юм. Ингэхдээ тэд өөрсдийн амь насаар дэнчин тавьж байгаагаа хэлсэн бөгөөд Түвдэд болж байгаа бүхнийг дэлхий нийтэд харуулахыг хүссэн гэнэ.
Ингээд Түвдээс ирүүлсэн бичлэг тус бүрийг тайлбартай нь хүргэе.
Жамъяан Палден хэмээх лам өөрийгөө энэ оны нэгдүгээр сарын 14-ны өдөр Түвдийн Нгаба хотноо зул гол болсон юм.
Зул гол бологч Жамъяан Палден Ронгво хотноо ирлээ.
Жамъяан Палденг Ронгво хотын Ронгво сүмийн төв танхимд залсан бөгөөд лам нар түүний сайн сайхны төлөө ном уншиж байна.
2008 оноос хойш Түвдүүд жагссан бөгөөд бичлэг дээрх жагсаал нь олон хүн цугласан томоохон цуглаан гэнэ.
Оюутны жагсаал. Оюутнууд хүн эрх, тэгш эрхийг хүсэн жагссан.
Сэтгэгдэл ( 0 )