Дэлхийн банк болон Олон улсын валютын сан хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 22

4-р сарын 20-нд Вашингтон хотноо эхэлсэн Дэлхийн банк болон Олон улсын валютын сангийн уулзалт халуухан болох төлөвтэй байна. ОУВС-ийн захирал хатагтай Кристин Лагард (Францын сангийн сайд асан)-д санхүүгийн хямралд орсон орнуудад туслахын тулд 400 тэрбум долларын хөрөнгийн сан шаардлагатай байгаа билээ. Уг хөрөнгийн тал хувь буюу 200 тэрбум долларыг Европын холбооны гишүүн орнууд гаргахаа илэрхийлээд байгаа. 60 тэрбум доллар Америкийн холбооны банк нийлүүлэх ёстой бөгөөд АНУ үүнээс илүү санхүүжилт хийхээс татгалзсан. BRICS-ийн бүлгийн орнууд гэгдэх Бразиль, Орос, Энэтхэг болон Хятад үлдсэн мөнгийг тэдгээрийн ОУВС дахь санал өгөх хувийг нэмсэн тохиолдолд гаргах болно гэж мэдэгдсэн юм. BROCS-ийн бүлгийн улсуудын шаардсаны дагуу 2010 оны сүүлээр санал хураалтын хувийн өөрчлөлтийг хийхээр тохирсон ч одоо хүртэл хэрэгжээгүй байгаа. Хүчин төгөлдөр байгаа журмын дагуу АНУ хамгийн өндөр саналын хувьтай бөгөөд хориг тавих эрхтэй байгааг доорх хүснэгтээс харна уу.

ОУВС-ийн гишүүдийн саналын эрх болон тэдгээрийн эдийн засгийн чадавх

Орон

Санал өгөх хувь

2010 оны өөрчлөлтийн дагуу саналын хувь

2011оны дотоодын нийт бүтээгдэхүүн ( тэрбум доллар)

АНУ

16,8

16,5

15094

Япон

6,2

6,1

5869

Герман

5,8

5,3

3577

Франц

4,3

4,0

2776

Их Британи

4,3

4,0

2418

Хятад

3,8

6,1

7298

Итали

3,2

3,0

2199

Саудын Араб

2,8

2,0

578

Канада

2,6

2,2

1737

Орос

2,4

2,6

1850

Энэтхэг

2,3

2,6

1676

Голланд

2,1

1,8

840

Бельги

1,9

1,3

513

Бразиль

1,7

2,2

2493

Испани

1,6

1,9

1494

Мексик

1,5

1,8

1155

Швейцарь

1,4

1,2

636

Өмнөд Солонгос

1,4

1,7

1116

Австрали

1,3

1,3

1488

Венесуэль

1,1

0,8

316

Нийт

68,5

68,4


Бусад гишүүд

31,5

31,6


 Олон улсын валютын фонд

BRICS-ийн бүлгийн орнууд өнгөрсөн 3-р сарын сүүлээр ОУВС болон Дэлхийн банкнаас бие даасан өөрсдийн хөгжлийн банкийг байгуулсанаа дэлхий нийтэд мэдэгдсэн.

ОУВС-г Европын орны төлөөлөгч, Дэлхийн банкийг АНУ-ын төлөөлөгч нар байгуулагдсанаас нь хойш удирдаж ирсэн байдаг. Өнгөрсөн долоо хоногт Дэлхийн банкны захирал мөн л Америкийн иргэн, солонгос гаралтай Ким болсон нь барууныхны ноёрхлыг баталгаажуулсан явдал болов. Европын холбооны гишүүн орнуудын хувьд тэд нэгдсэн мөнгөн тэмдэгтэй ч ОУВС-д нэгдсэн саналгүй байгаа юм. Европын холбооны хувьд BRICS-ийн орнуудаас авч болох мөнгө санхүү маш их хэрэгцээтэй байгаа. Үүнээс гадна Европын холбооны гишүүн орнуудад эдгээр улсуудтай хийх худалдаа наймаагаа өргөжүүлэх шаардлага ч өндөр байгаа юм байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top