Аль-Каида бүлэглэл Их Британийг сүрдүүлэв

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 22

Их Британийн Засаг захиргаанаас исламын номлогч Абу Катадыг Иордани улс руу албадан буцаавал ямар нэгэн осол сүйрэл Их Британид болно хэмээн Аль-Каида сүрдүүлжээ.

Террористууд бичсэн сануулгадаа номлогч Абу Катадыг эх орноосоо албадан гаргах нь Их Британи улс өөртөө дайсагналын хаалга нээсэнтэй адил гэж мэдэгдсэн гэнэ.  

Абу Катад гэдэг нэрээр олны танил болсон Омар Отман нь Европ тивд хамгийн их нэр нөлөө бүхий жихадын үзлийг дэмжигч исламын номлогчдын нэг ажээ. Их Британийн Засаг захиргаанаас Абу Катадыг саяхан дахин баривчилсан талаар мэдэгдсэн бөгөөд түүнийг албадан гаргах хэргийг дахиад сөхсөн юм.

Өнгөрсөн хоёрдугаар сард Абу Катад тэнсэнгээр шоронгоос суллагдсан юм. Тэрээр зургаан жил шоронд хоригдсон бөгөөд Их Британийн зарим улс төрчид үндэсний аюулгүй байдалд нь занал учруулах магадлалтай гэж үзэн, түүнийг суллах шийдвэр гаргасан ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top