Олон Улсын Валютын сан болон Дэлхийн банкны хамтарсан уулзалтын үр дүнгээс

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 22

Вашингтонд болж буй Олон Улсын Валютын сан (ОУВС) болон Дэлхийн банкны хамтарсан уулзалт дээр ОУВС-ийн хүчин чадлыг бэхжүүлэхэд Жи-20-ийн гишүүн орнуудын оруулсан хувь нэмрийг ОУВС-ийн дарга хатагтай Лагарьд өндрөөр үнэлж, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.  Евро бүсийн санхүүгийн хямралын эсрэг тэмцэхэд ОУВС-д нэн шаардлагатай байсан 400 тэрбум ам.долларыг гишүүн орнуудын зүгээс 430 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлэн гаргахаар шийдвэрлэсэн нь “маш чухал хамтын бүтээл” гэж хатагтай Лагарьд үнэлэв.

2010 онд ОУВС-д хөгжиж буй орнуудаас санал болгосон санал хураалтын өөрчлөлтийг энэ оны 10 сард болох уулзалтаас өмнө хэрэгжүүлэхээр тохирчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top