Бо Силайгийн вэб сайтыг хакерджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 23

Хятадын улстөрч Бо Силайгийн хувийн вэб сайт руу хакерууд довтолж хэдэн цагийн турш доголдолд оруулжээ.

Хятад, англи хэлээр мэдээлэл цацдаг түүний сайтад хэдэн цагийн турш хакерууд "байрласан" төдийгүй "Би луйварчин. Та нар үүнийг мэднэ" гэх утгатай зүйлийг домайны төв самбарт бичсэн байна.

Засгийн газрын хамгаалалтын зэрэгт багтах Бо Силайгийн вэб сайтыг инженерүүд богино хугацаанд хэвийн байдалд нь оруулсан ч дахин хакеруудын дайралтад өртөхгүй байх баталгаа өгөөгүй байна.

Сүүлийн үед хэл аманд орооцолдоод буй Бо Силайгийн ээлжит дуулиан нь түүний эхнэр Их Британийн нэгэн бизнесмэний аминд хүрсэн гэх хэргээр шалгагдаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top