Турк улс “Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал” /АХАИББХ/-ыг 2010 оноос даргалж байгаа юм. Тэгвэл олонх гишүүн орны саналаар тус байгууллагыг дахин хоёр жил буюу 2012-2014 онд даргалахаар болсон байна. Монгол Улс нь тус байгууллагын гишүүний хувьд үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцохыг эрмэлздэг. Манай улс 2010 оноос АХАИББХ-ын ”Байгаль-экологийн хүрээний итгэлцлийн арга хэмжээг хэрэгжүүлэх хөтөлбөр”-ийн зохицуулагчаар ажиллаж байгаа юм. 2011 оны есдүгээр сард гишүүн орнуудын Цөлжилттэй тэмцэх асуудлаарх мэргэжилтнүүдийн уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулж байжээ.
Б.Бат
"Үндэсний мэдээ" сонин
Сэтгэгдэл ( 0 )